12.4 мянган тонн өвс бэлтгэжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.22-нд нийтлэгдсэн

12.4 мянган тонн өвс бэлтгэжээ

12.4 мянган тонн өвс бэлтгэжээ

2017-2018 онд урьдчилсан байдлаар  нийтдээ 65.9 сая толгой мал өвөлжиж, хаваржина гэсэн тооцоог салбарын яамнаас гаргаад байгаа. Харин мал, сүргээ толгой мэнд өвөлжүүлэх бэлтгэл өмнөх жилүүдтэй харьцуулахад муу байгаа. Учир нь өнгөрсөн зун  хур бороо бага байснаас зарим нутагт ган болж, өвс ногоо муу ургасан. Засгийн газрын 186 дугаар тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 30.8 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл бэлтгэхээс одоогийн байдлаар 12.4 мянган тонн өвс буюу 40.2 хувьтай, 2.5 мянган тонн тэжээл буюу 21.1 хувьтай бэлтгэжээ. Гантай болон гандуу аймаг, сумын нутаг дэвсгэрт өвс хадлан бэлтгэх боломжгүй болж аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх санхүүгийн бэрхшээл тулгарчээ. Мөн мал сүрэг тарга хүчээ дутуу авсан, улаан буудай, тэжээлийн таримал ургамлын ургац буурсан, малын усан хангамж дутагдсан, үлийн цагаан оготно, царцаа ихэссэн зэргээс шалтгаалж, малчид зэргэлдээ аймаг, сумдад отор нүүдэл хийхэд хүрч буйг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж