Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Хакуо М.Даваажаргалын нэрэмжит өсвөрийн аварга шалгаруулах сүмо бөхийн тэмцээн Спортын төв ордонд эхэллээ. Найм дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй уг тэмцээнд энэ жил 9, 10, 11, 12, 13-15 гэсэн таван насны ангилалд өсвөрийн 290 гаруй сүмоч хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж буй юм.
Тэмцээнээс шалгарсан хүүхдүүд ирэх хоёрдугаар сард Япон улсад болох Их аварга Хакухо М.Даваажаргалын нэрэмжит сүмо бөхийн олон улсын тэмцээнд оролцох эрх хүртэх юм.