Бараг бүх оронтой гадаад худалдаа хийдэг. Түүхий эд болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн Швейцарийн экспортод өндөр хувь эзэлж байна. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 58 мянган ам. доллар байна. Швейцарь шууд ардчиллын жишиг болсон улс юм. Аливаа шийдвэр, хууль дүрмийг иргэдийн оролцоотойгоор, санал асуулгаар гаргаж, олон нийтийн санал санаачилгыг төрөөс дэмждэг. 1848 онд Үндсэн хуулиа баталж, Швейцарийн дээд засаглал ард түмний мэдэлд байна хэмээн заасан бөгөөд тэр нь бүх нийтийн санал асуулга хэлбэрээр хэрэгжиж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа үеэр тус улсын парламентын Үндэсний зөвлөлийн Ерөнхийлөгч Жан Рене Жермание, Швейцарийн Холбооны Улсын Ерөнхийлөгч хатагтай Мишелин Кальми-Рэй нартай уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар ярилцах болно. Мөн Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захирал Мартин Дахинден Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхана. Манай төлөөлөгчид Ааргау кантон муж-ы “Шууд ардчиллын төв”-д зочилж, тус мужийн Засгийн газрын албаны хүмүүстэй уулзана.