Японд ээлжит бус сонгууль болж байна | News.MN

Японд ээлжит бус сонгууль болж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.22-нд нийтлэгдсэн

Японд ээлжит бус сонгууль болж байна

Энэхүү онцгой даашинзуудыг бэлэн болсны дараа тус их дэлгүүрийн үзүүлэнгийн танхимд бүтэн сарын турш байршуулан олонд дэлгэн үзүүлэх гэнэ.

Японд өнөөдөр /2017.10.22/ парламентын ээлжит бус сонгуулийн санал хураалт болж байна. 

Хойд Солонгосын заналхийлэл, сүрдүүлгийн улмаас дотоодод үүсээд буй хямралыг давах зорилгоор Японы ерөнхий сайд Шинзо Абэ парламентыг танхимыг тараахаар шийдсэн юм. Энэ тухай олон нийтэд мэдэгдсэнээс хойш сар орчмын дараа, ээлжит сонгууль явагдахаас бараг жилийн өмнө ийнхүү Японд ээлжит бус сонгууль болж байгаа юм.

Санал хураалт орон нутгийн цагаар 07.00 цагт эхэлсэн байна.

Таамаг ёсоор сонгуульд Шинзо Абэ ялалт байгуулбал тэр Япон улсын дайнаас хойших түүхэнд хамгийн урт хугацаанд улсаа удирдсан удирдагч болох юм.

Түүний тэргүүлдэг Чөлөөт ардчилсан нам сонгуульд ялалт байгуулж, парламентын суудлын гуравны хоёрыг авах нь Абэгийн зорилго. Ингэснээр Абэ Японы өөрийгөө хамгаалах хүчнийг Үндэсний зэвсэгт хүчин болгох боломжтой гэж шинжээчид тайлбарлаж байна.

С.ЦЭЛМЭГ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-22 202.9.43.67

сонгодог парламентын зарчим гэж энэ дээ.ЕРӨНХИЙ САИД ПАРЛАМЕНТАА ТАРААДАГ БАИХ НЬ ЗҮИ ЁСНЫ ЮМ Л ДАА манаид монголчлогдоод зарчим алдагдаад баигаам. НАМЫН ДАРГА ЕРӨНХИЙ САИД БАИХ ХЭРЭГТЭИ зи энэ зарчимыг зөрчин намаа хог дээр гаргасан МИЕЭ ДУУРИАЖ НОГТ ГАНЗГАЛАН бас л хэн ч биш болголоо СИЙМХИЙГЭЭР НЬ луиварчид төр засгийн өндөрлөгт гарлаа БӨХ ТЭХҮҮД ГЭСЭНЧ БУРУУДАХГҮИ ДЭЭ тодор сүхийн бүлэглэл гэсэнч ялгаагүи.ОЮУНЛАГ МЕНЕЖЕР ЭНХБАЯР ГЭВЭЛ ОНОХ ЗАЯА АЛДАГДААГҮИ Л БАИНА ДӨӨ

Avatar

Зочин 2017-10-22 66.181.176.109

Ким дүү АНУстай л үзэж тарж байгаа шүү дээ. Юун ёпоон, мопоон? Арлын бяцхан самурай Шизо Амбий солиорсон юм байх даа?

Avatar

Зочин 2017-10-22 99.203.15.167

Чиний тэр гахай царайлсан пацаан цөмийн бөмбөгөөр л шантаажилна биз өөр юу чадах юм? Со-нууд хий хоосон ямаан омогтой л болохоос дайнч түрэмгий хүмүүс биш шүү дээ.2-р даны үед наран улсын цэргүүдэд охидуудаа хураалгачихаад нусаа гоожуулаад сууж байсан л хүмүүс ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж