Жон Кеннедигийн үхлийн нууцыг дэлгэнэ | News.MN

Жон Кеннедигийн үхлийн нууцыг дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.22-нд нийтлэгдсэн

Жон Кеннедигийн үхлийн нууцыг дэлгэнэ

Жон Кеннедигийн үхлийн нууцыг дэлгэнэ

АНУ-ын ерөнхийлөгч агсан Жон Кеннедигийн үхлийн талаарх нууцын зэрэглэлтэй архивын баримтыг олон нийтэд задлах асуудлыг дэмжинэ гэдгээ тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. 

АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннеди 1963 оны арваннэгдүгээр сард Техасын Даллас хотод буудуулж, амиа алдсан юм. 

Өнгөрсөн хугацаанд түүний үхэлтэй холбоотой дийлэнх материалыг Үндэсний архивын газраас ил болгосон. Гэхдээ сүүлчийн гэж болох хэсэг материал одоог хүртэл нууц хэвээр цоожтой хаалганы цаана хадгалагдаж байгаа юм.

АНУ-ын Конгресс 1992 онд тогтоол гаргаж, Жон Кеннедиг буудаж хөнөөсөн гэмт хэргийн талаарх бүх баримтыг ирэх 25 жилийн дотор ил болгохоор зарласан юм. Гэхдээ үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхгүй гэж үзсэн тохиолдолд ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр олон нийтэд дэлгэх тухай журамласан байдаг аж. Тэр хугацаа аравдугаар сарын 26-наар дуусгавар болж буй бөгөөд ерөнхийлөгч Трамп зөвшөөрсөн тул Үндэсний архивын газраас ойрын хугацаанд тэдгээр архивын баримтыг ил болгох бололтой.

Нууцын зэрэглэлд байгаа материалд 3000 гаруй хуудас баримт бий гэнэ. Өнгөрсөн хугацаанд экс-ерөнхийлөгчийн аллагатай холбоотой 30 мянга гаруй хуудас баримт олон нийтэд ил болсон юм. 

Үлдсэн баримтуудад гэхдээ нийтийн дунд дуулиан тарихуйц ноцтой мэдээлэл байхгүй гэж шинжээчид үздэг. Ерөнхийлөгчийг буудаж хороосон гэмт этгээдийн аллагаас өмнө буюу 1963 оны есдүгээр сарын сүүлчээр Мехико хотод байх үеийн баримт, мэдээллүүд голдуу бий гэгддэг.

С.ЦЭЛМЭГ

 

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-22 202.70.46.218

Хэн дуртайруугаа хэнээс ч айхгvйгээр буудахыг ардчилал гэж ойлгодог улс даа!!

Avatar

Зочин 2017-10-22 66.181.176.109

Энэ дээрэмчид дандаа төрийн тэргүүнийхээ амь насанд халдаж байдаг тeppopист улс л даа.

Avatar

Зочин 2017-10-22

UURHAIN NOOTSIIG ODOOHONDOO HENCH ONOJ BODOJ CHADAHGUI YAG ONOHIIG ONOL DEGEG YUM

Avatar

РАВДАН 2017-10-22 202.70.46.239

ЯААГ ҮНЭН БАРИМТУУДАА ХЭЗЭЭ Ч ГАРГАХГҮЙ БАГА КЕННЕДИ ҮНЭНДЭЭ ЭСТАБЛИШМЕНТИЙНХАА ЗОЛИОС БОЛСОН ЛИ ХАРВИ ОСВАЛЬД ТИЙМ ЗАЙНААС ХЭЗЭЭ Ч ОНОХГҮЙ БАЙСАН БӨӨРРР 2 УДАА ОНОСОН ГЭЭД БОДДОО ТЭГЭХЭЭР ӨӨР ГАЗРААС ӨӨР ХҮН БУУДСАН ГЭСЭН ҮГ ТРАМП ИЙМ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙГАА НЬ АМЕРИКИЙН НИЙГЭМД ҮҮССЭН ХАГАРЛЫГ Л ИЛЧИЛЖ БАЙГААМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж