Малчдын өвөлжилтийн бэлтгэл ажил 57.9 хувьтай байна | News.MN

Малчдын өвөлжилтийн бэлтгэл ажил 57.9 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2017.10.22-нд нийтлэгдсэн

Малчдын өвөлжилтийн бэлтгэл ажил 57.9 хувьтай байна

Налайх дүүргийн “Хаан” банкны тооцооны төвд А.Бат-Ялалт гэгч залуу өнгөрсөн хоёрдугаар сард шунахайн сэдэлтэйгээр хүн буудан хөнөөсөн.

Улсын хэмжээнд нийт мал сүргийн 60 орчим хувь нь дундаас доош тарга хүч авсан нь зуны ихэнх хугацаанд гантай, гандуу байсантай холбоотой юм. 2017-2018 онд урьдчилсан байдлаар 1629 багийн 177,480 өрхөд 65.9 сая толгой мал өвөлжиж, хаваржихаар байна.

Засгийн газрын 186 дугаар тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 30.8 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл бэлтгэхээс одоогийн байдлаар 12.4 мянган тонн өвс буюу 40.2 хувьтай, 2.5 мянган тонн тэжээл буюу 21.1 хувьтай бэлтгэжээ.

Малчдын түвшинд

  • 712.3 мянган тонн өвс,
  • 816.0 тонн сүрэл,
  • 6266.4 тонн ногоон тэжээл,
  • 6528.3 тонн үйлдвэрийн тэжээл,
  • 28.5 мянган тонн гар тэжээл,
  • 289.8 тонн дарш,
  • 37.3 мянган тонн давс, хужир бэлтгэж, бэлтгэл ажил 57.9 хувьтай байна.  Өөрөөр хэлбэл, гантай болон гандуу аймаг, сумын нутаг дэвсгэрт өвс хадлан бэлтгэх боломжгүй болж аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх санхүүгийн бэрхшээл тулгарчээ. Мөн мал сүрэг тарга хүчээ дутуу авсан, улаан буудай, тэжээлийн таримал ургамлын ургац буурсан, малын усан хангамж дутагдсан, үлийн цагаан оготно, царцаа ихэссэн зэрэг нь өөрийн болон зэргэлдээ аймаг, сумдад отор нүүдэл хийхэд хүргэж буйг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн юм. 

Д.ЖАГАР

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2017-10-22 122.201.28.7

хэний малд зориулж хэн өвс тэжээл бэлдээд байнаа, одоо улсын мал гэж байдаг юм уу, залхуу малчдын малыг тэжээх нь засгийн үүрэг болчихсон юм уу

Avatar

Зочин 2017-10-22 43.242.243.64

Малчид юу хийж байсан улс бэ. Хэнээр өвс бэлтгүүлэх гээд бнаа. Зарим аймаг ургашаа өвс гаргаад байсан биз дээ.Одоо л ухаарч гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж