Г.Ариунбаатар “Монгол сонгодог-III” тоглолтоо эгшиглүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.22-нд нийтлэгдсэн

Г.Ариунбаатар “Монгол сонгодог-III” тоглолтоо эгшиглүүлнэ

Казахстаны “Sberbank” нэртэй арилжааны банкнаас харилцагч “100 топ” шилдэг хэрэглэгчдээ зориулан алтан карт гаргажээ.

Монголын сонгодог бүтээлийг дэлхийн түвшинд хүргэж, таниулах их үйлст авьяас чадвараа дайчлан зүтгэж яваа Чингис хаан одонт, Монгол Улсын гавъяат жүжигчин Г.Ариунбаатар “Монгол сонгодог III” тоглолтоо  үзэгч түмэндээ толилуулах гэж байна. Тоглолт арваннэгдүгээр сарын 10, 11-ний өдөр “The Corporate hotel & Convention centre”-д болно.

Тэрбээр анхны бие даасан “Монгол сонгодог” тоглолтоо 2011 онд хийж байсан бол түүний дараагийн “Монгол сонгодог II” тоглолтоо 2015 онд олон түмэндээ өргөн барьсан билээ.  Цагдаагийн ‘Сүлд’ чуулгын дуучин, ОХУ-ын Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж буй  бөгөөд энэ жил Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо болсон “BBC Cardiff Singer of the World” уралдаанд амжилттай оролцож,  “Дэлхийн дуучин”-аар шалгарсан таван дуучны нэгээр тодорсон. Г.Ариунбаатар нь энэхүү уралдаанд оролцохдоо Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын хөгжим, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын шүлэг ‘Монголын тал нутаг’ дууг дуулж дэлхийн сонорт хүргэсэн юм. Тэрбээр М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын XXIV уралдааны Тэргүүн байр, Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны Тэргүүн байр, “Байкал” Олон улсын дуурийн дуулаачдын II уралдааны Тэргүүн байр, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр, Гран при шагнал тус тус хүртээд буй. 

Г.Ариунбаатарын тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Монгол мюзик” төслийг хэрэгжүүлж буй ‘Монгол контент’ ХХК  ажиллаж байгаа аж.

Д.ЖАГАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж