МАН-ын дэргэдэх НАМЗХ-ноос зохион байгуулж байгаа “Шударга ёс эв нэгдлийн төлөө” жагсаалын үеээр жагсагчид тус намаас УИХ-д сонгогдсон нэр бүхий гишүүдийг намаас хөөх, хариуцлага тооцох тухай шаардлагыг тавьж байв. Тэд “Манай намыг УИХ-д сонгогдсон хэдхэн гишүүдээр төлөөлж болохгүй. Намын зарим гишүүн Удирдах зөвлөлийн гишүүн, Байнгын хорооны дарга болго хэмээн шантааж хийж байна. Өмнө нь намын хариуцлагатай ажил хийж байсан хүн намаа хагалан бутаргах ажиллагаа явуулж байна. УИХ-ын гишүүн хүн намынхаа залуучуудыг ална шүү хэмээн сүрдүүлж байна. Хэрэв ийм зохисгүй зүйлтэй санаа нэгдвэл бид намын удирдлагатай ч хатуу хариуцлага тооцох тухай ярих болно. Ер нь намын Удирдах зөвлөл юу хийгээд байгаа юм бэ. Намын Удирдах зөвлөлийнхөн яагаад бага хурлаа хуралдуулахгүй байгаа хэрэг вэ. Хариуцлагын тухай яагаад дуугарахгүй байгаа юм бэ” гэв. Түүнчлэн жагсаалын үеэр “Даваасүрэн шантааж хийхээ боль, Авлигалын загалмайлсан эцэг гэж цоллогдсон Н.Энхбаяр биднээс уучлалт гуй, Тэрбишдагва хэлсэн үгнийхээ төлөө уучлалт гуй. МАН Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Н.Энхбаяр гурваар дутахгүй” хэмээж байлаа.
Б.Мандах