Тэрбумтан популист Чехийн ерөнхий сайд боллоо | News.MN

Тэрбумтан популист Чехийн ерөнхий сайд боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.22-нд нийтлэгдсэн

Тэрбумтан популист Чехийн ерөнхий сайд боллоо

Америкт ням гаригт эхэлсэн хар салхинаас болж харилцаа холбооны сүлжээ ихээр тасалдаж эхэлсэн байна.

Аравдугаар сарын 20, 21-нд болсон Чехийн парламентын ерөнхий сонгуулийн дүн гарч, популист, тэрбумтан өрсөлдөгч Андрей Бабиш ялалт байгуулжээ.

Чехийн чинээлэг эрсийн жагсаалтын хоёрт эрэмбэлэгддэг Бабиш энэ жил 63 настай. Тэрбээр Европын холбоог шүүмжлэгч бөгөөд anti-establishment буюу хэвийн тогтоц, нэг хэв маягийн эсрэг нийгмийн хандлагыг дэмжиг

ч.Сонгуулийн нэгдсэн дүн гарахад Андрей Бабишийн тэргүүлсэн ANO улс төрийн хөдөлгөөн дангаар парламентын бараг 30 хувийг бүрдүүлэх эрхтэй болжээ. Энэ нь хамгийн ойрын өрсөлдөгчөөс гурав дахин өндөр үзүүлэлт аж.

Төвийн болон барууны үзэл баримтлалтай Чехийн Иргэний ардчилсан нам, Далайн дээрэмчдийн нам тус тус 10 орчим хувийн санал авчээ. 22 суудал авсан Далайн дээрэмчдийн нам анх удаа парламентад орж ажиллах болсныг AFP агентлаг онцолжээ.
Сонгуулийн ирц 61 хувьтай байсан байна.

Сонгуульд намаа ялалтад хөтөлсөн Бабиш одоо аль нэг намтай эвсэж, засгийн газраа байгуулах юм. Тэрбээр хэнтэй ч ширээний ард суухад бэлэн, гэхдээ хэт барууны үзэл баримтлалтай Эрх чөлөө, шууд ардчилал нам болон Коммунист намтай эвсэхгүй гэдгээ мэдэгдээд байна.

Чехийн парламентыг бүрдүүлэх томоохон намууд:

  • ANO – 29.6%
  • Иргэний ардчилсан нам – 11.3%
  • Чехийн Далайн дээрэмчдийн нам – 10.8%
  • Эрх чөлөө, шууд ардчилал нам – 10.6%
  • Богем ба Моравийн Коммунист нам – 7.8%
  • Социал демократ нам – 7.3%

С.ЦЭЛМЭГ
 

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-22 202.70.46.218

Нэг л том еерчлелт хvсээд байгаа нь илт болжээ. Одоо их салхи нижигнэн хеделбел хеделеесэй!!!

Avatar

Зочин 2017-10-22 202.55.180.2

аgrofect нэртэй 230 компаний эзэн хүндэ. тус холдинг нь ЕХолбоо даяар бүх төрлийн үйл ажиллагаа явуулдаг ба Чехийн нийт нутгийн 0.7% ыг эзэмшиж буй компани, 2014-2017 онуудад Чехийн ЗГ ын шадар сайд , сангийн сайдаар ажиллаж байсан хүндээ

Avatar

Зочин 2017-10-22 182.160.0.72

Барууны мэхэнд нүүдэлчид 500 жил өнхөрч ойчинодоо .Нүүдэлчид оюун санаа байхгүй.Ийм байх нь төрд гарсан тангадуудад ашигтай.Тангадын тамд 500 жил зовох ёстой!!!!

Avatar

Зочин 2017-10-22 202.70.46.216

Ashgui dee ardchilal nertei amerikiin gar hol bologsod haa saigui jiigdej bna.

Avatar

Зочин 2017-10-22 202.70.46.216

Ashgui dee ardchilal nertei amerikiin gar hol bologsod haa saigui jiigdej bna.

Avatar

Зочин 2017-10-22 66.181.178.24

Энд тэндгүй л олигарх, тэнэгүүд нь гараад байх юм. Ардчиллаас ухрах хэрэгтэй юм байна дөө. Өмнөд болон хойд хөрш шигээ социализмын замаар явъя аа. Хорвоо дэлхийд адилхан л хүн болж төрсөн хойно тэнцүүдүүхэн л амьдарч байгаад л дуусъя л даа. Энэ нь зөв байх аа.

Avatar

Зочин 2017-10-22 202.9.43.67

ШОНХ БИ цензуртаи ардчилал ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ бөөрррррр ТӨРИЙН ДЭМЖЛЭГТЭИ ЗАХ ЗЭЭЛ хүсмэи

Avatar

Зочин 2017-10-22 202.9.43.67

СОДОМ ГОМОРО хотууд лесби гомонуудад ДИЙЛДЭЭД ёртөнцөөс арчуулсан гэдэг шиг ЁВРОП ТЭР ЗАМ РУУГАА ОРЧИХЛОО азийн ардчилал СИНГАПУР ТАИВАН сүүлийн жишээгээр ХЯТАД ЛУГАА явах ёстои баихоо. ЁВРОП АМЕРИКЫН АРДЧИЛАЛ хүний эрх ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ хэт зүүны СОЦ -т ЭДИЙН ЗАСГААР МОНГОЛ УЛС ЯВНАА ГЭВЭЛ ТҮИ МАИ? цензуртаи хэвлэл мэдээлэл ХҮНИЙ ЭРХТЭИ ШУНАЛ ДЭЭР ТОГТСОН ЭДИЙН ЗАСАГТАЙ баихыг цаг үе шаардаж баинаа АРД ТҮМЭН АЛГАДУУЛЖ БАИХ ЭЗЭНТЭИ баидаг нь жам ёс ТӨРДӨӨ АЛГАДУУЛАХ ГЭЭГҮИ ЮМ БОЛ ХӨРӨНГӨТӨНДӨӨ алгадуулах ёстои юм бишүү ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ ЦЕНЗУРТАИ ЭРХ ЧӨЛӨӨ хэн хүснэв тэр намын гишүүн болцгоо

Avatar

Dondog uvuu ni 2017-10-22 203.91.115.42

Czeh yalnaa. Haa saigui l populist terbumtnuud yalaad bn shuu. Usa. Mongolia. Czeh geed l.

Avatar

Зочин 2017-10-22 182.160.35.3

Чех ялнаа гэшш

Avatar

Учралт 2017-10-22 66.181.185.22

Барууныг баримталсан хэвлэлд Популист гэдэг нэр хаяг зүүлгэсэн бол улс үндэсээ боддог сайн хүн гэсэн үг. Америк болон Европын холбоо ийм хүмүүст дургуй болохоороо тэгдэг юм. Монголд ч бас барууны сонгодог төлөөлөгч Сайханбэлгэ ерөнхий сайд байхдаа монголоо гэсэн хүн бүрийг популист гэж цоллодог байсан биз дээ:

Avatar

РАВДАН 2017-10-22 202.70.46.239

СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ЕВРОПЫН ХОЛБООНЫ ГЭГДЭХ УЛСУУД ҮНЭТ ЗҮЙЛ ГЭЭЧДЭЭ ХАХААД БЯЛУУРААД ӨӨР ЗҮЙЛСИЙН ЭРЭЛД МОРДОЖ БУЙН ШИНЖ НЬ ЭДГЭЭР СОНГУУЛЬ САНАЛ ХУРААЛТУУДААР ИЛЭРЧ БАЙГААМ ЕР НЬ АМЬТНЫХАА ЗӨН СОВИНГООР Л ЯВААД ЭХЭЛЛЭЭ ЭНЭ НЬ ИХ ЭРГЭЛТИЙН ЭХЛЭЛ БИЗЭЭ ҮҮНИЙГ ГАНЦХАН ЕРТӨНЦИЙГ ЗАХИРАГЧ ПУТИН Л ЗОХИЦУУЛАХ БИЗЭЭ ТЭРЭЭР ӨРНӨД АЗИ ДАХЬ АРИУН ГАЗРЫН ТУЛААНД ЯЛЧИХЛАА ТЭРЭЭР БАГА АЗИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧИХЛАА ҮНЭЭР СҮРДМЭЭРЭЭ

Avatar

Зочин 2017-10-22 66.181.178.93

RAVDAAN ENHBAYAR NI SAINUU.KKK

Avatar

Зочин 2017-10-22 66.181.178.24

Равданг үнэхээр дэмждэг шүү. Чи бол юм уншдаг, нилээн боловсролтой хүн юм шиг санагдаад байгаа шүү. Бичээд бай.

Avatar

РАВДАН 2017-10-22 202.70.46.239

МАНАЙД МАЛЫН ХУЛГАЙЧДЫН НАМ БАЙГУУЛБАЛ ЯАНАМ БЭ САЙН ТАЛААС НЬ САЙН ЭРСИЙН НАМ ГЭСЭН Ч ЯАХАВ РАВДАН НЬ ШИЛД ГАРНАА ГАМЫН ДАРГААР СОНГОГДОХЫН ТУЛД ЮМАШД

Avatar

Зочин 2017-10-22 66.181.178.24

Равданг үнэхээр дэмждэг шүү. Чи бол юм уншдаг, нилээн боловсролтой хүн юм шиг санагдаад байгаа шүү. Бичээд бай.

Avatar

Зочин 2017-10-22 182.160.35.3

Сэтгэцийн өвчтэй хүн байна лээ

Avatar

Haha 2017-10-22 112.72.12.67

Dalaigui bjiij dalain deeremchin ch geh shig. Ulsaaraa pirates of caribbean uzsiim bh daa

Avatar

зочин 2017-10-22 66.181.160.33

Европын улс төр ч бүр тоглоом болж байх шив Тоглоом нь шоглоом болох бий дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж