Тэрбумтан популист Чехийн ерөнхий сайд боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.22-нд нийтлэгдсэн

Тэрбумтан популист Чехийн ерөнхий сайд боллоо

Америкт ням гаригт эхэлсэн хар салхинаас болж харилцаа холбооны сүлжээ ихээр тасалдаж эхэлсэн байна.

Аравдугаар сарын 20, 21-нд болсон Чехийн парламентын ерөнхий сонгуулийн дүн гарч, популист, тэрбумтан өрсөлдөгч Андрей Бабиш ялалт байгуулжээ.

Чехийн чинээлэг эрсийн жагсаалтын хоёрт эрэмбэлэгддэг Бабиш энэ жил 63 настай. Тэрбээр Европын холбоог шүүмжлэгч бөгөөд anti-establishment буюу хэвийн тогтоц, нэг хэв маягийн эсрэг нийгмийн хандлагыг дэмжиг

ч.Сонгуулийн нэгдсэн дүн гарахад Андрей Бабишийн тэргүүлсэн ANO улс төрийн хөдөлгөөн дангаар парламентын бараг 30 хувийг бүрдүүлэх эрхтэй болжээ. Энэ нь хамгийн ойрын өрсөлдөгчөөс гурав дахин өндөр үзүүлэлт аж.

Төвийн болон барууны үзэл баримтлалтай Чехийн Иргэний ардчилсан нам, Далайн дээрэмчдийн нам тус тус 10 орчим хувийн санал авчээ. 22 суудал авсан Далайн дээрэмчдийн нам анх удаа парламентад орж ажиллах болсныг AFP агентлаг онцолжээ.
Сонгуулийн ирц 61 хувьтай байсан байна.

Сонгуульд намаа ялалтад хөтөлсөн Бабиш одоо аль нэг намтай эвсэж, засгийн газраа байгуулах юм. Тэрбээр хэнтэй ч ширээний ард суухад бэлэн, гэхдээ хэт барууны үзэл баримтлалтай Эрх чөлөө, шууд ардчилал нам болон Коммунист намтай эвсэхгүй гэдгээ мэдэгдээд байна.

Чехийн парламентыг бүрдүүлэх томоохон намууд:

  • ANO – 29.6%
  • Иргэний ардчилсан нам – 11.3%
  • Чехийн Далайн дээрэмчдийн нам – 10.8%
  • Эрх чөлөө, шууд ардчилал нам – 10.6%
  • Богем ба Моравийн Коммунист нам – 7.8%
  • Социал демократ нам – 7.3%

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж