Турахтай холбоотой үнэн, худал | News.MN

Турахтай холбоотой үнэн, худал

Хуучирсан мэдээ: 2017.10.22-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ

Турахтай холбоотой үнэн, худал

Турахтай холбоотой үнэн, худал
Өнөөгийн нийгэмд хамгийн их сэтгэл зовоосон асуудлын нэг нь илүүдэл жин билээ. Бүр гоолиг эмэгтэйчүүд хүртэл илүүдэл жингээ хасах гэж хоолны дэглэм үе үе барих шаардлагатай болдог. Үнэхээр илүүдэл жинтэй юу, хоолны дэглэм бариад хүссэн үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна уу? Хоол судлаач эмч нар илүүдэл жингийн талаарх хамгийн түгээмэл төөрөгдлүүд болоод танд огтхон ч ашиггүй турах аргуудын талаар тайлбарлан ярьжээ.

1. Цагаан хоолтон болбол жингийн илүүдлийн асуудал үүсэхгүй.

В аминдэм дутагдсанаар оюуны болоод бие махбодийн туйлдалд орж, ой ухаан хийгээд хөдөлгөөний баримжаагаа алдан, цус багадалттай болж мэдрэлийн сааталд орох эрсдэл бий.

Цагаан хоолтнууд ясны өсөлт хөгжилт, бие махбодийн бодисын солилцоонд чухал үүрэгтэй ясны эд эсэд кальци хуримтлагдахад тус болдог Д аминдэмийг хангалттай хэмжээгээр авч чаддаггүй байна.

Турах тухайд гэвэл, хэт их идвээс цагаан хоолтон байсан ч илүүдэл жинтэй болно.

2. Оройн хоол тарга хуримтлуулдаг бол өглөө идсэн хоол үлдэгдэлгүй шингэдэг

-Тийм биш гэнэ. Жаахан юм идсэнээс бус, харин хөдөлгөөн дутагдаж, хэт их идсэнээс болж таргалдаг. Унтаж амарсан бие махбодид өглөөд их хоолны хэрэггүй.

Өглөө их хэмжээгээр идсэн хоол хүнс олигтой шингэдэггүй. Өглөөгүүр маш хөнгөн чанарын хоол идэх хэрэгтэй. Өглөөгүүр мах, загас идвэл ходоодны шархтай болно. Ийм хүнд хүнсийг орой идсэн нь дээр гэнэ.

3. Маш бага идэх хэрэгтэй. Өдөрт иддэг хоолныхоо нэгийг тэвч, тэгвэл турна

-Хооллолт хоорондын зай хол байвал хооллох дуршил ихсэж, дараагийн удаа хооллохдоо та өөрт шаардлагатай хэмжээнээс хэтрүүлэн идэхэд хүрнэ. Тиймээс илүүдэл жинтэй хүмүүс өдөрт 4-5 удаа юм идэх хэрэгтэй.

4. Загасны мах тураадаг

-Загасанд жишээлбэл, гахайн шорлог махтай бараг адил хэмжээний өөх тос агуулагддаг. 100 грамм балмад болон яргай загас 12 грамм тос агуулдаг бол, 100 грамм үхрийн мах ердөө гурван грамм тос агуулдаг байна.

5. Хиамнаас татгалзвал турна

-Хиаман бүтээгдэхүүний долоон хувийг өөх тос эзэлдэг учраас өдөр бүр зохих хэмжээний хиам идэж болно.

6. Махыг бяслагаар орлуулж болно

-Бяслаг нь махтай адил хэмжээний протеин агуулдаг, гэхдээ илүү тослог бөгөөд зүрхний булчинд шаардлагатай төмөр агуулдаггүй.

7. Цагаан талх хивэгтэй талхнаас илүү илчлэгтэй

-Энэ худлаа. 100 грамм цагаан талхны илчлэг 100 грамм хивэгтэй талхныхтай адил. Гэхдээ хивэгтэй талх нь хоол боловсруулалтыг сайжруулдаг их эслэг болон магни агуулдагаараа ашигтай.

8. Хатаасан талх ердийн талх шиг таргалуулахгүй.

-Хатаасан талх илүү илчлэгтэй. Түүнд жирийн талхнаас илүү их тос агуулагддаг, 50 грамм хатаасан талх 200 килокалоритай байхад, 50 грамм цагаан талханд 125 килокалори агуулагддаг байна.

9. Ус их уу

-Ус нь бие махбодиос хорт бодис болон бохирдлыг гадагшлуулахад тус болдог болохоос бус илүүдэл жинг хасахгүй. Хоолны үеэр юм уух нь /компот, дарс, шүүс, хийжүүлсэн ундаа/ илүүдэл жинтэй болгоход хүргэдэг. Хооллохдоо уусан шингэн нь идсэн хоол хэвийн шингэхэд саад болдог. Хоол идсэнээс хойш нэг цагийн дараа юм уух хэрэгтэй

10. Сахрыг саахар орлуулагчаар соль

-Ингэх шаардлагагүй. Саахар орлуулагч нь хооллох дуршлыг хөдөлгөдөг, саахраас хамаагүй амттай учраас амттаныг хэтрүүлэн хэрэглэдэг зуршилтай болгож болзошгүй.

11. Цай ихээр ууваас турна

-Цай ууснаар турахгүй, гэхдээ цай нь артерийн судсанд аюултай холестеринийг устгадаг бодис буюу полифенол их агуулдаг. Харин саахартай болон саахар орлуулагч бүхий цай нь жин нэмэгдэхэд хүргэдэг.

Эх сурвалж: emch.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-22 172.56.22.69

Ene bidend taarahgui tashaa zovlogoo baina

Avatar

Зочин 2017-10-22 202.179.26.132

Хөдөлгөөний дутагдал таргалуулдаг гэдэг шал худлаа. Хүн хөдлөх тусам улам таргалдаг. Нарантуулынхныг хар л даа. Эх сурвалж Эмч.мн ха ха Энийг тэр эмч.мн нь л дага. Би л лав орой хоол идэхгүйг хичээж байна. Энэ нь ганц таргалалтанд биш, ер нь нойр авахад ч муугаар нөлөөлөөд байгаа нь тодорхой байна. Чи үхтлээ идээд унт, мань аяга ус уучихаад унтъя. Хэн нь сайхан амрах нь вэ үзье

Avatar

Зочин 2017-10-22 203.91.117.8

Бид жаахан л шинжлэх ухаан ч байвал юунаас таргалж юунаас турдагыг төвөггүй ойлгох юм байгаан. Монгол улс бол дэлхий дээр өндөрлөг газар байрладаг улсуудаас бараг л Төвдийн дараа ордог байх. Далайд гарцгүй, хүнд, эрс тэрс уур амьгсалтай, хүний биеийн физиологийн орчинд өвөрмөц энерги, хоол хүнс шаарддаг. Өвлийн хэт хүйтэн, зуны хэт халуун, хавар, намрын жиндүү хүйтэн сэрүүн улирлууд нь дасан зохицоход туйлын бэрх. Үүнийгээ дагаад зан ааш түрэмгий, уур уцаар ихтэй байдаг. Цагаан хоолтоны хувьд манай улс шиг газарт огтхон ч зохихгүй бүр байгалийн хуулиараа. Иймд хоол ундаа зохицуулж, хөдөлгөөнийг эрхэмлэж, бага стрессдэж, бусдад атаархахгүй, өмнөх ажлаа сайн хийж, олсон жоохон зүйлдээ сэтгэл хангалуун байж, бусдыг хүндэлж, бусдаар хүндлүүлж, боломж олдвол азаа үзэж, том сэтгэж бага бууж, өөрөө өөрсөндөө эзэн болж явах л чухал. Монгол хүмүүсийн дунд яана даа гэмээр царай зүстэй, бие хаатай хүн ер нь л байхгүй дээ. Анзаараарай. Хүн бүр өөрсдийн гоо үзэсгэлэн, давдагдашгүй шинж чанартай. Хэзээ ч бусдыг бүү дуурай. Өөрийнхөөрөө бай. Гоё сайхан байна гэдэг хаана ч асар их эрсдэл, золиос шаарддаг. Та од, одонцор л биш бол бүү өөрийгөө зовоогоорой. Турах тухай бодлоо хая. Хязгаарт л санаа тавь. Болно одоо гээд өөртөө хэлээд сурчих. Амжилт.

Avatar

Зочин 2017-10-22 103.229.123.224

сайхан зөвөлгөө байна

Avatar

Зочин 2017-10-22 183.81.171.150

tsagaan hool ideed bi estoi delb targalsiishd, odoo turah gj hicheej ywna. mongold orj irj bga tsagaan hool urdaas geniin oorchlolttei orj irdeg gsn. bi tgd l bolison do haha. mongol hund yer ni zohihgui yum bilee. Tsgaan hooltnuud ni bariad idchiv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж