Ирэх саруудад цаг агаар байх ямар вэ?

Хуучирсан мэдээ: 2017.10.22-нд нийтлэгдсэн

Ирэх саруудад цаг агаар байх ямар вэ?

Баянгол дүүргийн 16-р хороо буюу Гандангийн дэнжийн гэр хорооллын 1090 өрхөд утааны шүүлтүүр янданд нь суулгахаар боллоо.

Хөхүүрийн ам цаашилж, хүйтний эрч наашилжээ. Өвөл хэдийн хаяанд ирж, намар буцахад бэлэн болжээ. Нэг л өглөө сэрэхэд нэвсийсэн цас хаячихсан байдаг. Энэ өвөл олон жилийн дундажаас хүйтэн болохыг цаг уурчид сануулж байна. Өвлийн эхэн сар гарахад хэдхэн хоног үлдсэн. Тиймээс ирэх сар болон ирж яваа өвлийн урьдчилсан цаг агаарыг сонирхуулъя.


Арваннэгдүгээр сар

Энэ сард агаарын дундаж температур Ховдын өмнөд, Говь-Алтайн баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, Баян-Өлгийн зүүн хойд, Увс, Хөвсгөл, Булганы хойд, Сэлэнгийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Баян-Өлгий, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Өвөрхангайн хойд, Увсын өмнөд, Хөвсгөл, Архангай, Сүхбаатарын зүүн, Булганы баруун, Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Арванхоёрдугаар сар

Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэрийн ихэнх нутаг, Увс, Өвөрхангай, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 0,5-1,0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Хөвсгөл, Дорнодын ихэнх нутаг, Завхан, Хэнтийн зүүн хойд, Архангайн хойд, Сэлэнгийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Ховд, Говь-Алтай, Говь-Сүмбэрийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн өмнөд, Төв аймгийн зүүн өмнөд, Өмнөговийн баруун, Дундговийн зүүн, Дорноговийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж