Дэлхий дээр 1975 онд 10 сая давсан оршин суугчтай ердөө гурван хот байсан нь Токио, Нью-Йорк болоод Мехико юм. Харин найман оронтой тоогоор илэрхийлэгдэх хүн амтай хотуудын тоо 31 болсон бөгөөд тэдгээр хотод дэлхийн нийт хүн амын 7 хувь нь аж төрдөг тухай НҮБ-ын мэдээлэлд дурджээ.10 сая давсан хүн амтай энэ мэт хотууд мега хот гэж нэрлэдэг.
НҮБ-ын тооцоолсноор 2030 он болох дэлхийн мега хотуудын тоо 41 болж өснө, тэнд дэлхийн хүн амын 8.7 хувь нь амьдрах бололтой. Өдгөө дэлхийн хамгийн олон оршин суугчтай, өнөр өтгөн хот бол Японы нийслэл Токио. Албан ёсны тоон мэдээллээр Токиод 38 сая хүн амьдардаг. 2030 онд Токио хотын оршин суугчдын тоо нэг сая орчмоор буурах боловч тэргүүн байраа хадгалсаар байх болно гэж НҮБ-ын шинжээчид тооцжээ. Гэхдээ дэлхийн хүн ам тасралтгүй өсөн нэмэгдэж буйтай холбоотойгоор суурьшлын цөм болсон томоохон хотуудын асуудал жил ирэх тусам улам бүр нэмэгдсээр байгаа аж. 2025 он гэхэд байр, сууцны хүрэлцээ хомсдож, 1.6 тэрбум хүн орлогынх нь 30 хувиас хэтрэхгүй зардалтай байр олох боломжгүй болно гэж McKinsey судалгааны төвөөс мэдэгдээд байна. Түүнчлэн 2025 онд мега хотууд дахь амьжиргааны төвшнөөс доош орлоготой өрхийн тоо 106 саяд хүрнэ гэх тооцоолол ч бий.
Дэлхийн хамгийн том 10 мега хот ба тэдгээр хотод амьдрахын тулд сард байр, сууц, түүнийг дагалдах халаалт, цэвэр ус, интернэт зэрэг хэрэглээнд хэдий хэмжээний мөнгө зарцуулах тухай тоон мэдээллийг хүргэе.
НЬЮ-ЙОРК, АНУ: 19 сая
Хүн амын тоо 1975 онд: 16 сая
Хүн амын тоо 2030 онд: 20 сая
Нэг хүнд ногдох ДНБ: 74000 ам.доллар
Орон сууцны сарын түрээс: 3057 ам.доллар
КАИР, ЕГИПЕТ: 19 сая
Хүн амын тоо 1975 онд: 6 сая
Хүн амын тоо 2030 онд: 24 сая
Нэг хүнд ногдох ДНБ: 7843 ам.доллар
Орон сууцны сарын түрээс: 206 ам.доллар
ОСАКА, ЯПОН: 20 сая
Хүн амын тоо 1975 онд: 10 сая
Хүн амын тоо 2030 онд: 20 сая
Нэг хүнд ногдох ДНБ: 36335 ам.доллар
Орон сууцны сарын түрээс: 1174 ам.доллар
МЕХИКО, МЕКСИК: 21 сая
Хүн амын тоо 1975 онд: 11 сая
Хүн амын тоо 2030 онд: 24 сая
Нэг хүнд ногдох ДНБ: 23017 ам.доллар
Орон сууцны сарын түрээс: 777 ам.доллар
БЭЭЖИН, ХЯТАД: 21 сая
Хүн амын тоо 1975 онд: 6 сая
Хүн амын тоо 2030 онд: 28 сая
Нэг хүнд ногдох ДНБ: 30335 ам.доллар
Орон сууцны сарын түрээс: 1421 ам.доллар
САН ПАУЛУ, БРАЗИЛ: 21 сая
Хүн амын тоо 1975 онд: 13 сая
Хүн амын тоо 2030 онд: 23 сая
Нэг хүнд ногдох ДНБ: 27366 ам.доллар
Орон сууцны сарын түрээс: 1119 ам.доллар
МУМБАЙ, ЭНЭТХЭГ: 21 сая
Хүн амын тоо 1975 онд: 7.1 сая
Хүн амын тоо 2030 онд: 27 сая
Нэг хүнд ногдох ДНБ: 10147 ам.доллар
Орон сууцны сарын түрээс: 685 ам.доллар
ШАНХАЙ, ХЯТАД: 24 сая
Хүн амын тоо 1975 онд: 7.3 сая
Хүн амын тоо 2030 онд: 30 сая
Нэг хүнд ногдох ДНБ: 32684 ам.доллар
Орон сууцны сарын түрээс: 1326 ам.доллар
ШИНЭ ДЕЛИ, ЭНЭТХЭГ: 26 сая
Хүн амын тоо 1975 онд: 4.4 сая
Хүн амын тоо 2030 онд: 36 сая
Нэг хүнд ногдох ДНБ: 16861 ам.доллар
Орон сууцны сарын түрээс: 419 ам.доллар
ТОКИО, ЯПОН: 38 сая
Хүн амын тоо 1975 онд: 27 сая
Хүн амын тоо 2030 онд: 37 сая
Нэг хүнд ногдох ДНБ: 43884 ам.доллар
Орон сууцны сарын түрээс: 1802 ам.доллар
С.ЦЭЛМЭГ