Дэлхий бол гайхамшгаар дүүрэн гариг. Харин гайхамшигтай зүйлс биднийг олж нээхийг хүлээж байдаг.
Дэлхийн тэнхлэгээс хамгийн хол оршдог газрын нэр юу вэ?
Экваторын бүсэд хамгийн ойрхон оршдог Эквадорын Чимбораза галт уул дэлхийн тэнхлэгээс хамгийн хол (6,310 м) , саранд хамгийн ойр оршдог байна.
Ус буцлах температур далайн түвшнээс дээш хэрхэн өөрчлөгдөх вэ?
Далайн түвшинд ус 212°F температурт буцалдаг. Хэрэв далайн түвшнээс дээш гарвал ус буцлах температур өөрчлөгдөнө. Хэр их өөрчлөгдөх вэ гэж үү? 152 метер дээшлэх тусам ус буцлах температур нэг хэмээр доошилно. Ийм учраас далайн түвшнээс дээш 1520 метрийн өндөрт байгаа газарт ус 202°F температурт буцална.
Хамгийн олон исламын шашинтнууд амьдардаг улс аль вэ?
Хүн амын хэмжээгээр дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг улсад хамгийн олон исламын шашинтнууд амьдарч байна. Индонезийн 216 сая хүн амын 87 хувь нь буюу 188 сая нь исламын шашинтнууд юм байна. Исламын шашин тус улсад дундад зууны үед дэлгэрчээ.
Ямар улс хамгийн их цагаан будаа экспортолдог вэ?
Цагаан будааны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг улс Хятад бөгөөд дэлхийн цагаан будааны үйлдвэрлэлийн гуравны нэг хувь буюу (33.9%)-ийг нийлүүлдэг байна. Тайланд улс цагаан будааны том экспортлогч боловч 28.3 хувийг нийлүүлж хоёрдугаарт бичигдэж байна.
Дэлхийн хамгийн цөөн хүн амтай улс аль вэ?
Нэг кв талбайд дөрвөн хүн ноогддог хамгийн цөөн хүн амтай улс бол Монгол. Ойролцоогоор 1,566,000 км/кв нутаг дэвсгэрт гурван сая орчим хүн амьдардаг.
Европын хамгийн урт гол юу вэ?
Европын хамгийн урт гол бол ОХУ-ын Волга мөрөн бөгөөд 3,685 км нутагт урсдаг байна. ОХУ-ын Ржев хотын орчмоос эх аван урсдаг Волга мөрөн Каспийн тэнгист цутгадаг.
Дэлхий дээрх хамгийн урт газар зүйн нэр томъёо бол Тайландын Тауматавакатангихангакоатаматитурипукака пикимаунгахоронукупокайви нуа китанатаху хэмээх газар ажээ.
Ватикан бол дэлхийн хамгийн жижиг хот улс бөгөөд ердөө 0.44 км/кв газар нутагтай гэнэ.
Хамгийн өндөр оргил хэмээх алдар Эверестийнх боловч экваторын бүсэд хамгийн ойр газар зүйн байршлаараа Эквадорын хамгийн аюултай галт уул Чимборазо саранд хамгийн ойрхон гэнэ.
Нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр дэлхийд гуравдугаарт бичигддэг Хятад Улс хилээ ОХУ, Энэтхэг, Казахстан, Монгол, Мьянмар, Афганистан, Вьетнам, Лаос, Киргизстан, Непал, Тажикистан, БНАСАУ, Бутан зэрэг олон улстай харамгүй хуваалцдаг ажээ.
Скандинав хэлээр гол гэсэн утгатай, ганцхан үсэгнээс бүрдсэн “Å” гэсэн газар зүйн нэр Швед, Норвеги улсын аль алинд байдаг гэнэ.
Жомолунгума, Канченжунга зэрэг дэлхийн хамгийн өндөр оргилууд Гималайн уулсад оршдог байна.
АНУ-ыэ Манхэттен дүүрэгт дурсгалтай олон барилгууд байдгийн зарим нь бүр өөрийн шуудангийн индекстэй гэнэ. Манхэттенд ийм индекстэй 43 барилга байдаг ажээ.
Лос Анжелес гэдэг нь испани хэлний “сахиусан тэнгэр” хэмээх үгийн товчилсан хэлбэр бөгөөд Лос Анжелес гэдэг нь бүтнээрээ “Сахиусан тэнгэрийн хот” гэсэн утгатай гэнэ.
Н.ЭНХТУЯА