Цаначин Б.Ачбадрахыг орон сууцаар шагнажээ | News.MN

Цаначин Б.Ачбадрахыг орон сууцаар шагнажээ

Хуучирсан мэдээ: 2017.10.21-нд нийтлэгдсэн

Цаначин Б.Ачбадрахыг орон сууцаар шагнажээ

Германы Кельн хотноо хоёр жилд нэг удаа болдог фото техникийн “Photokina 2012” нэртэй үзэсгэлэн өндөрлөлөө.

Монголын цанын холбооны ерөнхийлөгч, Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн Д.Хишигжаргал үндэсний шигшээ багийн тамирчин, Б.Ачбадрахад хоёр өрөө байрны түлхүүр гардуулжээ.

Б.Ачбадрах нь 1994 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт суманд төрсөн бөгөөд арван настайгаасаа цанын спортоор хичээллэж, улмаар 2013 оноос шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, улсын аварга цол хүртэж, ‘Лахти-2017’ дэлхийн аварга шалгаруулах ‘Б’ зэрэглэлийн тэмцээний 10 км-ийн зайд хүрэл медаль хүртсэн юм.

‘Хилчин’ спорт хороонд данстай Б.Ачбадрах ОУОХ, МҮОХ-ноос хамтран хэрэгжүүлдэг ‘Пёнчан-2018’ хөтөлбөрт хамрагдсан тамирчин. Түүний хувьд өвлийн XXIII олимпийн наадамд оролцох нормативаа биелүүлж, эрх авах болзлоо хангаад байгаа ажээ.

Монголын гүйлтийн цанын тамирчид 1964, 1968, 1972, 1980, 1984, 1992, 1998, 2002, 2006, 2010, 2014 оны цагаан олимпод оролцсон түүхтэй.
 

Б.ЭНХ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

b 2017-10-21 103.9.90.66

bairtai bolson ni sain hereg, harin hen ter tulhuuriig ni ugsun yum bol

Avatar

Зочин 2017-10-21 202.9.40.57

saihan zakuu yumaa, durlachihlaa ter huurhun nudend ni,

Avatar

зочин 2017-10-21 122.201.24.203

Баяр хүргэе дүү минь хичээгээрэй.

Avatar

oyun 2017-10-21 27.123.214.90

mash sain bna zaabal abarga bolohod ogoh albagui unheer hund sport sain bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж