УИХ ирэх долоо хоногт төсөв хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.21-нд нийтлэгдсэн

УИХ ирэх долоо хоногт төсөв хэлэлцэнэ

Монголын нийт ард түмэндээ Монгол Улс, Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллагад элссэний 50 жилийн ойн мэндийг хүргэе.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 10 ДУГААР САРЫН 23-27-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

 

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

10 дугаар сарын 23-ны Даваа

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

10 дугаар сарын 23-ны Даваа

  • Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Монгол Улсын Их Хурлаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Казиногийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд.  

10 дугаар сарын 24-ний Мягмар

  • Донорын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд; 
  • Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.     

                     ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

10 дугаар сарын 24-ний Мягмар

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

  • “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-тэй холбогдуулан Ерөнхий хяналтын сонсгол явуулах эсэх тухай асуудал.

10 дугаар сарын 25-ны Лхагва гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл /Засгийн газар 2017.10.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/.

4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Их Хурлын 2012 оны “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн тайланг хэлэлцэх;
  • Өргөдлийн байнгын хорооны 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай.

10 дугаар сарын 26-ны Пүрэв гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

10 дугаар сарын 27-ны Баасан гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ДӨРӨВ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

10 дугаар сарын 26, 27-ны Пүрэв, Баасан. 10.00 цагаас:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж