Хүүхдийн хүчирхийллийн эсрэг масктай жагсаал болов

Хуучирсан мэдээ: 2017.10.21-нд нийтлэгдсэн

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг масктай жагсаал болов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2013 оны нэгдсэн төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байгаад завсарлалаа.

“Лантуун дохио” Төрийн бус байгууллагаас санаачлан өнөөдөр /2017.10.21/ хүүхдийн хүчирхийллийн эсрэг багтай жагсаал зохион байгуулж байна.

Жагсаалд оролцогчид Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гадна цугласан бөгөөд чамгүй олон залуус нэгджээ.

Жагсаал зохион байгуулагчдын зүгээс оролцогчдыг өөрсдийн зүгээс санал, уриалгаа илэрхийлсэн самбар бэлтгэж ирэхийг хүссэн бөгөөд ямар нэг байдлаар цаазын ялыг нэхэн шаардсан өнгө аястай байхыг зөвшөөрөхгүй гэдгийг анхааруулсан юм.

Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг хүчирхийллийг үгүй болгоход шат шатны байгууллагыг хариуцлагыг сайжруулах зохих арга хэмжээ авахуулахад иргэдийг оролцоог нэмэгдүүлэхийг уриалсан жагсаалыг цаашид ч зохион байгуулах аж.

Энэ удаагийн жагсаалд оролцогчид амиа алдсан 13 настай охины хэрэгтэй холбоотойгоор задлан шинжилгээг гэр бүлийн зөвшөөрөлгүй хийсэн шалтгааныг тодруулж, Шүүх эмнэлгийн дүгнэлтийг үндэслэлгүйд тооцож буй мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтэд хариу өгөхийг шаардахад чиглэгдэж байгаа гэв.

Жагсаал 13.00 цагаас эхэлжээ.

Гэрэл зургийг Лантуун дохио ТББ-ын цахим хуудаснаас ашиглав

Гэрэл зургийг Лантуун дохио ТББ-ын цахим хуудаснаас ашиглав

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж