"Никитон"-ы Б.Батчулуун “Оддын академи”-тай хамтарна

Хуучирсан мэдээ: 2017.10.21-нд нийтлэгдсэн

"Никитон"-ы Б.Батчулуун “Оддын академи”-тай хамтарна

БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч буй монголчууд өнөөдөр тус улсын Хууль зүйн яамны гадна цуглаж, эсэргүүцэл илэрхийлжээ.

             800

Урлагийн ертөнцөд байр сууриа олохоор хичээж байгаа болон шинэхэн уран бүтээлч эсвэл ард түмний сэтгэл зүрхэнд тодоос тод гэрэлтэх од болохоор мөрөөдөж буй залуучуудад бас нэгэн шинэ боломж гарч ирлээ. Энэ бол “Оддын академи” шоу нэвтрүүлэг юм.

“Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид ээлжит шинэхэн төслөө танилцуулсан нь охидын хамтлаг төрүүлэн гаргах “Оддын академи” шоу нэвтрүүлэг  юм.  Тус шоу нэвтрүүлгийн продюсеруудыг өнөөдөр /2017.10.21/  албан ёсоор  зарлалаа. Нэвтрүүлгийн шүүгчид нь үзэгчид байдаг бөгөөд оролцогч нарт туслах үүрэгтэй чиглүүлэгч продюсеруудыг зохион байгуулагчид сонгодог.

Чиглүүлэгч продюсеруудын бүрэлдэхүүнд ‘Никитон’ хамтлагийн ахлагч, дуучин Б.Батчулуун, ‘Киви’ хамтлагийн дуучин Ц.Намуунаа, Реппер Gee, ая зохиогч, продюсер Б.Наранзун нар багтжээ. 

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж