Биткойны ханш 6000 ам.доллар хүрлээ

Хуучирсан мэдээ: 2017.10.21-нд нийтлэгдсэн

Биткойн буюу цахим мөнгө

Биткойны ханш 6000 ам.доллар хүрлээ

БНСУ-д төвтэй “Нонгшим” бэлэн гоймон үйлдвэрлэгчийн зөвхөн Өмнөд Солонгос дахь үйлдвэрийн бүтээгдхүүнээс бензолин гэдэг бодис гарсан ч Хятад, Америк дахь үйлдвэрээс ийм бодис илрээгүй гэж Монгол дахь дистрибьютер “Green city” компани өнөөдөр мэдээллээ.

Биткойн цахим мөнгөний ханш баасан гаригт /2017.10.20/ 6000 ам.доллар хүрч, дээд амжилт тогтоосноор цахим гүйлгээний нийт арилжааны эргэлт 100 тэрбум боллоо. 

2017 он гарсаар биткойны ханш 500 гаруй хувиар өссөн нь энэ төрлийн арилжааны хэрэгслүүдээс хэд дахин өндөр ханш юм. Гэвч биткойны ханшийн өсөлт бууралт маш тогтворгүй. Баасан гаригт Битстэмп флатформ дээр 6000 ам.доллар хүрч, дээд амжилт тогтоосон биткойн өнөөдөр 5964.24, ам.доллараар арилжаалагдаж байна. Биткойн бол блокчейн технолиги дээр суурилсан хөрөнгө оруулалт, гэрээнд ашиглаж болох цахим мөнгө юм. Блокчейн гэдэг нь цахим гүйлгээний төлбөр тооцооны хэрэгсэл.

Зах зээл дээр дөнгөж 21 сая биткойн бий гэсэн таамаг байдаг. Биткойны ханш тэнгэрт хадаж буй нь олон хүчин зүйлээс шалтгаалсан гэж шинжээчид дүгнэж байна.

Лондоны “Cryptocompare”-ийн шинжээч Чарльз Хэйтерийн хэлснээр Хятад Улс цахим мөнгөний зохицуулалтыг эргэж харахаар болсон нь ханш ингэж өсөхөд нөлөөлсөн гэнэ. Өөрөөр хэлбэл Хятад цахим мөнгөнөөс айж, бэргэх нь багассанаас эрэлт улам нэмэгдэж, шинэ худалдан авагчид энэ зах зээлд олноор орж ирсэн ажээ. Өнгөрсөн зун Хятад цахим мөнгөний гүйлгээ хийхийг хориглосон юм. Гэвч шинжээчид Хятад цахим мөнгөний зах зээл болон блокчейн технологиос удаан татгалзаж чадахгүй хэмээн таамаглаж байсан  нь зөв байжээ.

Учир нь дэлхий дээрх биткойн арилжааны 60 хувь нь Хятадад явагдаж байгаа бөгөөд төслүүдэд цахим мөнгөөр томоохон хөрөнгө оруулагчдын дийлэнх нь хятадын хөрөнгө оруулагчид байдаг гэнэ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж