Ц.Энхжин: Сайхан мэдээтэй уулзъя

Хуучирсан мэдээ: 2017.10.21-нд нийтлэгдсэн

Ц.Энхжин: Сайхан мэдээтэй уулзъя

Ц.Энхжин: Сайхан мэдээтэй уулзъя

 

800

                   

‘Дэлхийн мисс 2017’ тэмцээнд   Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйгээр Ц.Энхжин шалгарсан билээ.

 

Арваннэгдүгээр сарын 18-нд БНХАУ-ын Санья хотод болох дэлхийн миссийн шалгаруулалтад оролцох Ц.Энхжин өчигдөр /2017.10.20/ тэмцээн болох улсыг зорьжээ.

 

Тэрбээр “Эдгээр өдрүүдэд дэргэд минь байж, дэмжиж тусалсан та бүхэндээ чин сэтгэлийн угаас талархаж байна. Миний цахим хаягууд дээр чин сэтгэлийн зөвлөгөөнүүд, амжилт хүссэн ерөөл, намайг хурцлах шүүмжүүд ирүүлж байгаа. Та бүхэн миний хамгийн дотно зөвлөгч юм шүү. Би ганцаараа биш, гурван саяуулаа гэж бодон өөдрөг сэтгэлээр бэлтгэлээ сайн базаасан.  Энжи нь очоод бүхий л чадлаа дайчлан оролцохоо амлаж байна. Ард минь үлдэж, сэтгэл зүрхээрээ дэмжих монголчуудтайгаа сайхан мэдээтэй эргэн уулзана гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж