Хуучирсан мэдээ: 2017.10.21-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болох “Хүрхрээ үндэсний лиг”-ийн 2017 оны улирлаас нэгэн хүчирхэг баг мултарсан нь футзалын ‘дархан’ аварга “Унаганууд” юм.

Футзалын “Пепси дээд лиг”-ийн аваргын цомыг гурав дараалан өргөсөн “Унаганууд”, “Хүрхрээ үндэсний лиг” эхлэхээс өмнө талбайн улирлын бэлтгэлээ хангалттай хэмжээнд базааж чадаагүй гэхэд буруудахгүй. Учир нь дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир, багийн ахлагч П.Алтантулга, хаалгач М.Чанцал нар Азийн 20 хүртэлх насны АШТ-нд оролцсон Монголын 20 хүртэлх насны футзалын шигшээ багийн арын албанд ажиллаж, лигийн эхний хагаст клубтээ хангалттай хэмжээнд анхаарал хандуулж чадаагүй. Тиймдээ ч “Унаганууд” улирлын эхний хагаст ердөө дөрвөн оноо цуглуулсан.

Футзалын дархан аварга “Унаганууд” улсынхаа хамгийн өндөр шагналын сантай тэмцээнд үлдэхийн тулд улирлын хоёрдугаар хагаст сайн тоглох даалгавартай болсон. Гэсэн ч С.Эрдэнэ-Очир дасгалжуулагч 11 сард зохиогдох Азийн футзалын АШТ-ийн эрхийн төлөөх тэмцээний бэлтгэлдээ гарч “Хүрхрээ үндэсний лиг”-ийн тоглолтууддаа бүрэн анхаарч чадаагүй гэхэд хилсдэхгүй. Лигт амжилт гаргахын тулд бэлтгэл жигд хангагдах нь чухал боловч “Унаганууд” футзалын тоглолтууддаа анхаарч дээд лигийг орхисон юм.

Дээд лигээс унасан “Унаганууд”-ын тоглогчдоос бүрдэж, дасгалжуулагчаар нь удирдуулсан Монголын футзалын үндэсний шигшээ баг бэлтгэлийнхээ үр дүнг харуулан Улаан-Үд хотод хойд хөршийн шилдгүүдийн эсрэг гайхалтай тоглолт үзүүлж “Кубок Открытие” тэмцээний хэсгийн шатнаас шалгараад байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж