7 хоногийн онцлох ярилцлагууд | News.MN

7 хоногийн онцлох ярилцлагууд

Хуучирсан мэдээ: 2017.10.21-нд нийтлэгдсэн

7 хоногийн онцлох ярилцлагууд

С.ДЭМБЭРЭЛ: УЛСТӨРЧДИЙН ХҮСЛЭЭР ЗАРЛАГА НЭМДГЭЭ БОЛЬЧИХ

Эдийн засагч С.Дэмбэрэл

-Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдсанаас хойш жил гаруй хугацааны эдийн засагт ногоон гэрэл асаалаа гэж дүгнэсэн. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эдийн засагт ногоон гэрэл асав уу. Та юу гэж дүгнэж байна?

-Эдийн засагт ногоон гэрэл аслаа гэдэг нь ард түмэн, өрх гэрийн амьжиргаанд гэрэл гэгээтэй, бизнесийн үйл ажиллагаанд өөрчлөлт гарсан эсэх талаас нь дүгнэж хэлсэн байх. Эдийн засгийн өсөлтийг аль ч Засгийн газрын үед манай, танай гэж “булаацалддаг”. Өөрөөр хэлбэл, манай Засгийн газрын үед ийм өсөлт гарсан, танай үед ийм байсан гэж. Уг нь бол тэр өсөлтийн чанар нь юу вэ гэдэг нь хамгийн чухал. Эдийн засгийн өсөлт бидний, айл өрхүүд, аж ахуй нэгжүүдийн үүд хаалгаар орсон эсэхээр нь дүгнэх учиртай. Өсөлтийн хурдцаас илүү хүртээмж, тогтвортой чанар чухал. Нүүрс, зэсийн үнэ өсөхөд эдийн засаг дагаж өсч байгааг бодит өсөлт гэхгүй. Засгийн газар эдийн засгийн өсөлт 5,3 хувьтай гарсан гэсэн. Эдийн засаг ингэж өссөн юм бол миний амьдралд яаж нөлөөлсөн юм бэ гэдэг практик асуулт иргэд тавьж байна. Энэ жилийн өсөлтийг задаргааг харж байхад уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөнөөс экспортын хэмжээ өссөнтэй холбоотой байгаа юм. Өсөлтийг тодорхойлохдоо эдийн засгийг нийлүүлэлт талаас буюу өрх гэр, бидний орлого, хэрэглээ нэмэгдсэн эсэхээр нь тодорхойлох хэрэгтэй.

2017 оны эхний хагас жилийн 5,3 хувийн өсөлтийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар өөртөө их нааж ярьж байх шиг байна. Засгийн газрын бүхэлд нь хэрхэн ажилласан бэ гэвэл муу ажилласан гэж хэлэхгүй. Эдийн засгийн өсөлтийг “булаацалдах”-ын тулд өсөлтийн задаргааг маш сайн ойлгох хэрэгтэй. Барууны улс орнууд эдийн засгийн өсөлтийг эрэлт талаас нь илүү их дүгнэдэг. Эдийн засгийн 5,3 хувийн өсөлтийг задлаад үзвэл, өрхийн хэрэглээ 1,7 хувь, материаллаг эргэлтийн хөрөнгийн нөөц 7,6 хувь, хөрөнгө оруулалт 5,6 орчим хувь, цэвэр экспорт, импортын зөрүү нөлөөлөл нь хасах байсан. Энэ бүхнийг нэгтгэж, дунджаар нь 5,3 хувийн өсөлт гэж яриад байгаа юм. Нүүрсний зах зээл сайжирч, нийлүүлэлт нэмэгдээд ирэхээр уул уурхайн өсөлтдөө орно. Гэтэл уул уурхайн өсөлтийг нийлүүлэлт талаас нь үзвэл 2017 онд хасах үзүүлэлттэй, уул уурхайн бус нь нэмэх үзүүлэлттэй байгаа ч уул уурхайн бүтээгдэхүүний нөлөөтэй. Эдийн засгийг эрэлт болон нийлүүлэлт талаас нь тайлбарлаж байж эдийн засгийн өсөлтөө “булаацалдах” ёстой. Ерөнхийдөө эдийн засгийн өсөлт гэнэт өсдөг зүйл биш. Монголын хувьд өсөлт нь хүртээмжтэй, тогтвортой болж чадаагүй учраас гадаад зах зээлийн нөлөө их, мөчлөг дагасан орлого орж ирэх нь их. Тиймээс ямар нэг улс төргүй анализ хийх ёстой. Сүүлийн хэдэн жил өрхийн бодит орлого олигтой өсөөгүй, эцсийн хэрэглээний зардал нэмэгдсэнгүй. 2015, 2016 онд өрхийн эцсийн хэрэглээний зардал хасах хувьтай байсан бол 2017 оны эхний хагас жилд бага зэрэг сайжирч нэмэх болсон байна. Гэвч эцсийн хэрэглээний хамгийн гол үзүүлэлтээр өсөлтийг тодорхойлдог чиг хандлага Монголд төлөвшөөгүй хэвээр байна. Одоо эдийн засагт жаахан эерэг өөрчлөлт гарах гарц харагдаж байна. Үүнийг шийдвэр гаргагчид цаашид онцгой анхаарч багш нар зүгээр ч нэг ажил хаяад цалин нэмэхийг шаардаад байгаа юм биш гэдгийг анхаарах хэрэгтэй.

Дэлгэрэнгүй


“МОНГОЛ, ТУРКИЙН ХООРОНД ШУУД НИСВЭЛ ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД ГАРНА”

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал


-Турк улсын хэмжээнд тогтоосон онц байдлыг дахин гурван сарын хугацаагаар сунгах шийдвэрийг БНТУ-ын парламентаас өчигдөр гаргалаа. Онц байдал хоёр улсын харилцаа болоод Туркэд сурч, амьдарч буй монголчуудад нөлөөлөх үү? 

-БНТУ-д онц байдлыг ямар үндэслэлээр зарласан талаар товчхон танилцуулъя. 2016 оны долдугаар сарын 15-ны өдөр төрийн эргэлт хийхийг завдсан хэрэг болоод түүний өмнө болсон удаа дараагийн халдлагуудаас үүдэн онц байдал зарлаад байгаа. АНУ-д суугаа турк иргэн Фетхуллах Гүлэний толгойлсон террорист бүлэглэл төрийн эргэлт хийхийг завдаж, Турк улсын төрийн тэргүүний амь насанд халдах оролдлого явуулсан юм. Туркийн Зэвсэгт хүчний дээд түвшний удирдлагаар удирдуулсан төрийн эргэлт хийх хэрэгт оройлон оролцсон 12 хүнийг саяхан шүүж, бүх насаар нь хорих ял оноосон.

Террорист бүлэглэлийн тарьсан балаг өнөө хэр үргэлжилсээр байна. Фетхуллах Гүлэний толгойлсон террорист бүлэглэлийнхэн тэртээх 1972 оноос хойш эгэл жирийн иргэд, аядуу зөөлөн, энгийн номхон шашны байгууллагын дүрээр Турк улсын бүхий л салбарт тэр дундаа цэрэг, цагдаа, хүчний байгууллагад шургалж амжсан төдийгүй эгэл иргэдийг олноор нь хилсдүүлж, олон мянган төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлэн ажлаас нь халсан байдаг. Энэ бүхнийг засаж залруулах, шударга ёсыг тогтоохын төлөө Туркийн эрх баригчид, төр засгийн тэргүүнүүд идэвхийлэн ажиллаж байгаа. Нууц бүлэглэлийн гишүүд дэлхий нийтийн хэмжээнд эгэл иргэний дүрээр нуугдаж байгааг сануулахад илүүдэхгүй болов уу.

БНТУ-д тогтоосон онц байдал нь тус улсад зочилж, аялж жуулчилж, сурч боловсорч, амьдарч буй гадаадын иргэдэд тэр дундаа Монгол Улсын иргэдэд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Мөн хоёр улсын хамтын ажиллагаанд огтхон ч муугаар нөлөөлөхгүй. Турк улсын иргэдийн өдөр тутмын амьдрал хэвийн үргэлжилж байгаа.

Дэлгэрэнгүй


БИТКОЙНЫГ ХАКЕРДСАН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЭГҮЙ

Монголд биткойны үйлчилгээг эхлүүлж буй www.trade.mn цахим мөнгөний биржийн төслийн зохицуулагч Г.Лхамсүрэн

-Сүүлийн үед биткойны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олонтаа бичиж, сайн, муу нөлөөний талаар дугарч байна. Биткойн гэж яг юу бэ? Энэ талаар тодорхой тайлбар хүсч, ярилцлагаа эхлэе.

-Биткойн бол цахим мөнгө. Өнөөдөр биткойныг хэн зохион бүтээсэн нь тодорхойгүй байна. Гэхдээ 2008 онд Сатоси Накамото гэх япон хүн зохион бүтээсэн гэж яригддаг. Биткойн бол блокчейн технологи дээр үндэслэгдсэн цахим мөнгө. Блокчейн технологи нь ил тод, аюулгүй, нууцлалын зэрэглэл өндөр технологи.

Биткойн санхүүгийн хэрэгсэл, пирамид биш. Цэвэр технологи дээр суурилсан хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Хөрөнгө оруулалт гэдэг талаас нь харвал маш чухал бүтээгдэхүүн. Харин технологи талаас нь судалбал мэргэжлийн IT чиглэлийн хүмүүст илүү дөхөм байна. Иймээс энгийн иргэд технологи талаас нь харахад хүндрэлтэй, ойлгомжгүй байх нь мэдээж. Дэлхийн тэргүүлэх чинээлэг хүмүүс биткойныг үнэ цэнэтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж үнэлэх боллоо. Биткойн бол ил тод, нууцлалын өндөр төвшинд баталгаажсан хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Бид өнөөдөр интернэт гэх зүйлийг үгүйсгэж чадахгүйтэй адил блокчейн технологийг үгүйсгэх боломжгүй. Иймээс биткойны хэрэглээ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа байх. Өнөөдөр дэлхий дээр долоон тэрбум 300 сая хүн амьдарч байна. Тэдний 20-25 сая нь биткойн, блокчейны ойлголттой байгаа гэх мэдээллийг уншсан.

-Тэгэхээр энэ цахим мөнгийг хэрхэн үйлдвэрлэдэг гэсэн үг вэ?

Нэг биткойн үйлдвэрлэхэд ойролцоогоор 700-900 ам.долларын зардал гардаг. Иймээс энэ алгоритмыг бодохын тулд маш хүчтэй, супер компьютерууд байх шаардлагатай. Дэлхий дээр өнөөдөр 21 сая биткойн байна. Үүнийг дахин үйлдвэрлэх ямар ч боломжгүй. Учир нь асар их цахилгаан, эрчим хүч шаардагдаг. Гэтэл түүний 16 саяыг нь хүмүүс аль хэдийнэ эзэмшиж байна. Одоо тавхан сая биткойн дэлхийн зах зээл дээр үлдсэн гэсэн үг. Иймээс үнэ цэнэ нь өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар биткойны ханш 4800 ам.доллартай тэнцэж байна.

Дэлгэрэнгүй


ШИНЭ НЭР: ЗАЛУУ МАЭСТРО Б.АНАР

“NEWS” агентлагийн “Шинэ нэр” булангийн зочин ОХУ-ын Санкт-Петербургийн Н.А.Римский-Корсаковын нэрэмжит консерваторид дуурь, симфонийн удирдаач, уран сайхны бодлогын удирдагч мэргэжлээр суралцаж буй Б.Анар.

АНХНЫ АМЖИЛТ

-Би анх долоон настайдаа, 1992 онд Хөгжим, бүжгийн коллежид элссэн. Дараа нь 1999 оны сүүлчээр ОХУ-ын Екатеринбург хотод хөгжмийн дунд сургуульд суралцсан. Өөрөөр хэлбэл, тэнд бүрэн дунд боловсролтой болсон гэсэн үг. Орост сурч байхдаа сонгодог төгөлдөр хуураас гадна хөгжмийн зохиолчийн ангид давхар сурдаг байлаа.  10 дугаар ангидаа Өсвөрийн хөгжмийн зохиолчдын уралдаанд гуравдугаар байр эзэлж, Украины Киев хотын Хүүхдийн урлагийн академид 50 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхээр шагнуулсан нь надад том боломж болсон юм. Тухайн үедээ хувийн зардлаар явахад хүндрэлтэй байсан ч аав, ээж маань “Ганц хүүгээ сургана” гээд зүтгэсэн. Миний хувьд тэр тэмцээнд оролцсоноор амьдралдаа анх удаа ойлгож мэдэрсэн их том урам байсан гэх үү дээ. Монголдоо эргэж ирээд, Соёл урлагийн их сургуульд төгөлдөр хуурч Т.Цолмон багшийнхаа шавь болсон. Сургуулиа төгсөөд олон ч ажил хийсэн дээ. Филармонид Морин хуурын чуулгын төгөлдөр хуурч Д.Баярцэцэг эгчтэйгээ хамт концертмейстерээр хэсэг зуур  ажилласан. Мөн амьд хөгжмийн “Лемонс”, “Пауз” зэрэг хэд хэдэн хамтлагт даралтат хөгжимчин байлаа.

Дэлгэрэнгүй

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-21 66.181.178.127

Мэнгэн гөөгөө одоо мэдэмхийрэхээ аядвал дээр байхаа. Улс орныг 2012-2016 онуудад яаж самарснаа битгий мартаарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж