Ньюс хөтөч: Морин хуурын чуулгын тоглолттой

Хуучирсан мэдээ: 2017.10.21-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Морин хуурын чуулгын тоглолттой

Ньюс хөтөч: Морин хуурын чуулгын тоглолттой

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлэрхэг. Хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж, секундэд 6-11 метр. Өдөртөө 5-7 градус дулаан байна.

ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ ӨДӨР

Санчир гараг. Билгийн тооллын 2, Онгоц одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 25 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

11.00

  • ‘Боловсрол суваг’ телевизийн ‘Оддын академи’ шоу нэвтрүүлгийн хэвлэлийн бага хурал ‘Corporate event hall’-д болно.

13.00

  • “Лантуун дохио” Төрийн бус байгууллагаас хүүхдийн хүчирхийллийн эсрэг багтай жагсаал зохион байгуулна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гадна жагсаал болно.

14.00

  • ХАА-н хоршооллын төв байгууллагын 50 жилийн ойн арга хэмжээ өөрийн байранд болно.

ӨНӨӨДРИЙН ҮЗВЭР

15.00

  • Морин хуурын чуулгын 25 жилийн баярын концерт Соёлын төв өргөөнд болно.

17.00

  • Дуурь, бүжгийн эрдмийн театрт Ц.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг толилуулна.
  • Улсын драмын эрдмийн театрт түүхэн жүжгийн өдрүүд үргэлжилж байна. Өнөөдөр 17.00 цагаас Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжигтэй.

ӨНӨӨДРИЙН ЭВЕНТ

09.00

  • Дулаан өдрийн морин аялал. Горхи тэрэлж-Хаадын хаан морин паркыг зорих морин аяллыг “Морьтон монгол” ТББ-аас зохион байгуулна. Аяллын үнэ 30.000 төгрөг. Утас: 9922 0479

10.00

  • 2018 онд төгсөх EБС-ийн сурагчдад зориулсан Дэгү их сургуулиас зарлаж буй Бакалаврын 1-4 жилийн 30-100 хувь тэтгэлгээр суралцах Тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга өдөрлөг “Сонор плаза” төвд болно.
  • Урлагийн сэтгэл засал. Энэхүү сонирхолтой сэдвээр ярилцах “Аръяамед” сэтгэц, мэдрэл сэргээн заслын эмнэлгийн арт терапист Б.Нарантулгын уулзалт болно. Засгийн газрын ордны чанх хойно “Флора” төвийн 3 дугаар давхарт. Такс 10.000 төгрөг.

14.00

  • Аквариумын загасыг бөөний үнээр зарах, солилцоо хийх өдөрлөг  “Меркури” худалдааны төв, Аквариумын загасны дэлгүүрт болно. 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж