Жастин Трудо: Эмэгтэйчүүдэд юу өмсөхийг заах нь бидний ажил биш

Хуучирсан мэдээ: 2017.10.21-нд нийтлэгдсэн

Жастин Трудо: Эмэгтэйчүүдэд юу өмсөхийг заах нь бидний ажил биш

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг сая аймгуудын удирдлагатай цахим хурал хийлээ. Хурлын эхэнд аймгуудаас хүүхдийн цэцэрлэгийн хоолны мөнгөний хагасыг эцэг, эхээс гаргахаар болсон талаар лавлаж байлаа.

Канадын Квебек муж исламын шашинт эмэгтэйчүүд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх  болон төрийн үйлчилгээ авахдаа гивлүүр зүүхгүй байх тухай хууль гаргасан юм. Харин тус улсын Ерөнхий сайд Жастин Трудо үүнийг шүүмжилж, эмэгтэйчүүдэд юу өмсөхийг заах нь бидний ажил биш гэжээ.

Лхагва гаригт Квебек мужийн захиргаанаас исламын шашинт эмэгтэйчүүдэд хотын захиргаа, сургууль, эмнэлэг болон нийтийн тээврээр үйлчлүүлэхээр ирэхдээ гивлүүр зүүж, нөмрөг нөмрөхийг хориглосон шийдвэр гаргасныг олон нийт янз бүрээр хүлээн авсан юм. Зарим иргэд ялангуяа исламын шашинтнууд үүнийг исламын шашинт эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан шийдвэр гэж үзсэн бол зарим нь гивлүүртэй эмэгтэйчүүдийг сургуулийн шалгалтад оруулахгүй, нийтийн тээвэр, номын сангаар үйлчлүүлэхгүй байх нь зөв гэж үзсэн.

Ерөнхий сайд Жастин Трудогоос уг хуулийг хэрэгсэхгүй болгох эсэхийг асуухад тэрбээр хуулийн хэрэгжилтийг анхааралтай ажиглах болно хэмээн мэдэгдсэн байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж