Афганистаны лалын хоёр сүмд амиа золиослогчид дараалан бөмбөг дэлбэлсний улмаас 70 гаруй хүн амиа алдсан гэж Засгийн газрын албаны хүн мэдээлсэн байна. Кабул хотын баруун дүүрэг дэх шийтийн сүмд баасан гаригийн орой /2017.10.20/ мөргөл хийж байсан 100 орчим хүнээс 39 нь амиа алдаж, 45 хүн шархадсан ба дэлбэрэлтийн дараа мөргөлчдийн заримыг нь буудаж хөнөөсөн гэнэ.
Гор мужид мөн дээрхийн адил дэлбэрэлт болсон ч энэ удаа Талибаныг эсэргүүцэгч Жамиат нарын даргыг хөнөөх зорилготой байсан алан хядах ажиллагааны үеэр суннитийн 33 мөргөлч амиа алдсан талаар орон нутгийн цагдаагийн газраас мэдээлсэн байна. Дээрх халдлагыг ямар алан хядах бүлэглэл үйлдсэн нь тодорхойгүй байгаа гэнэ.
Афганистанд Талибан хөдөлгөөний алан хядагчид дараалсан, хэд хэдэн удаагийн халдлага үйлдэж, 74 хүн амиа алдаж, Кандагар мужид 43 цэргийн албан хаагч тэсрэх бөмбөгөнд өртсөн аймшигтай долоо хоног дуусаагүй байхад дээрх халдлагууд болжээ. Тус улсад алан хядагчдын уур хилэн бадарсныг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Афганистан-Пакистаны хил дээрх алан хядагчдын байрлал руу дронуудын дайралтыг эрчимжүүлсэнтэй холбон тайлбарлаж байна.
Исламын улс бүлэглэлд үнэнчээ тангарагласан алан хядагчид өнгөрсөн зунаас Кабул хотод үзэгдэх болсноос хойш шийтийн мөргөлчдийн амь насанд аюул заналхийлэх болсон байна.