
“Түүний амь насанд аюултай байсан учраас хөлийг нь тайрахаас өөр арга байгаагүй. Хагалгаа тун амжилттай болсон. Шаардлагатай эмчилгээ асаргааг хийж байгаа. Удахгүй биеийн байдал нь сайжрана гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь ярьжээ.
Zsa Zsa Gabor өнгөрсөн долдугаар сард гэртээ унаснаас болж, сүүжний ясаа гэмтээсэн юм. Түүнээс хойш нэлээд хэдэн удаа хагалгаа хийлгэж байсан ба саяны хагалгаа нь мөн л уг гэмтэлтэй нь холбоотой аж.
Н.Наран