Каталон бол Испанийн салшгүй нэг хэсэг гэв

Хуучирсан мэдээ: 2017.10.21-нд нийтлэгдсэн

Каталон бол Испанийн салшгүй нэг хэсэг гэв

Мадридийн их сургуулийн хийсэн судалгаагаар эрт бууралтах нь урт наслахын шинж тэмдэг гэж тогтоогджээ.

Испанийн хаан  VI Филипп Каталоныг тус улсын салшгүй нэг хэсэг хэвээр байна хэмээн мэдэгдлээ. Энэ нь Каталоны тусгаар тогтнох хоёр дахь бүтэлгүй оролдлого юм. Хаан VI Филипп Овейдо хотод шагнал гардуулах нэгэн ёслолын үеэр ‘Каталон Испанийн бүрэн бүтэн байдалд аюул учруулж байгаа ийм үед бид бэрхшээлийг ардчилсан зарчмын дагуу шийднэ’ гэжээ.

Каталоны захирагч тусгаар тогтнолоо тунхаглана хэмээн мэдэгдсэний хариуд Испанийн Засгийн газар тус мужийн өөртөө засах эрхийг цуцалж, Мадридаас шууд удирддаг болно хэмээн сүрдүүлсэн. Испанийн ерөнхий сайд Мариано Рахой Каталонд салан тусгаарлах төлөвлөгөөгөө орхих хугацаа өгснөөс хойш долоо хоног өнгөрсний дараа шуурхай арга хэмжээ авахар болсон юм.

Каталоны тусгаар тогтнох бүх нийтийн санал хураалтад янз бүрээр саад хийж ирсэн Испанийн засгийн газар 1978 оны үндсэн хуулийн заалтын дагуу Каталоныг шууд удирдах эрхийг хүчээр гартаа авах нь тодорхой байна.

Каталанчуудын тусгаар тогтнох бүх нийтийн санал хураалт явуулсныг Испанийн шүүх ‘Үндсэн хуульт ардчилсан ёсыг зөрчиж, төр засгийг хүндлээгүй” хууль бус гэсэн шийдвэр гаргасан юм. Каталонд хоёр дахь удаагаа явуулж буй бүх нийтийн санал хураалт энэ улсад томоохон улс төрийн хямралыг дэгдээгээд байгаа юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж