УИХ-ын дэд даргаар Л.Энх-Амгаланг сонголоо

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

УИХ-ын дэд даргаар Л.Энх-Амгаланг сонголоо

Хоёрхон хоногийн өмнө гэхэд л Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьянг намын дар­­га Н.Энхбаярынхаа дүү Н.Энх­туяа, туслах байсан залуугийнх нь ах Б.Хуяг на­рыг интерполоор эрэн сур­валжлахыг зог­соох тухай за­хиаг тухайн бай­гууллага руу явуулсны тө­лөө дажин үүсэв.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргаар сонголоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 98.5 хувь нь УИХ-ын дэд даргаар сонгохыг дэмжиж, саналаа өглөө.

Чуулганы нэгдсэн хуралдааны өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан саналыг хэлэлцэн, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргаар сонгохыг дэмжсэн юм.

Онцлоход, МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Ч.Улаан нарыг нэр дэвшүүлэхээр болж, бүлэг рүү оруулсан юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд 63 гишүүн оролцсоноос олонх нь Л.Энх-Амгалан гишүүнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэхийг дэмжиж саналаа өгсөн байсан юм.

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
  • 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль
  • 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль
  • 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.

Ажилласан байдал

  • 1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга
  • 1996 онд Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч
  • 1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч
  • 2012 онд Монгол Улсын ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
  • 2017 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга

Гадаад хэл

  • Англи
  • Орос

Г.ХОРОЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж