Ц.Нямдорж ЦЕГ-ын удирдлагад үүрэг өгчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж ЦЕГ-ын удирдлагад үүрэг өгчээ

Зорилго, зүтгэл, сэтгэл зүрхээрээ монголоо үүрсэн Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчдаараа элэг нэгт ард түмэн нь, үнэнч фэнүүд чинь бахархаж, баярлаж байна.

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаас өнөөдөр /2017.10.20/ Ерөнхий сайд У.Хүрэлсүх салбарын сайд нартаа ажилдаа шуурхай орох үүрэг даалгавар өгсөн.

Тэгвэл яг одоо Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өгсөн байна. Тодруулбал, ‘Эрдэнэт’ үйлдвэрийн 49 хувь, С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт анхаарал хандуулан ажиллах үүрэг болгожээ.

Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзан цалин хөлс нэмэгдүүлэх асуудлаар санал солилцжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж