Чуулганд Ерөнхий сайд мэдээлэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

Чуулганд Ерөнхий сайд мэдээлэл хийж байна

“Royal Music” студийн хөгжмийн инженер, продюсер Г.Цэрэнтэй электро хөгжмийн талаар ярилцсан юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, яг одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна. 

Өвлийн бэлтгэл хангалт тус салбарын хэмжээнд 94 хувьтай байна. 

2017 оны нэгдүгээр улирлын байдлаар 3.4 тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлт үзүүлжээ. 2017-2018 онд үргэлжлүүлнэ. Ингэхдээ томоохон аймгуудад мөн цахилгааны хөнгөлөлт үзүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн байна. Ирэх онд улсын хэмжээнд цахилгааны хөнгөлөлтөд зориулж 9.2 тэрбумыг зарцуулахаар төлөвлөжээ.

Халаалтын зуухыг буулгаж төвлөрсөн халаалтад холбоход эхний ээлжинд 30 гаруй тэрбум төгрөг шаардлагатай аж. 

Онцлоход, өнөөдөр 15.00 цагт эхлэх ёстой байсан чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан, МАН-ын Удирдах зөвлөл, мөн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болсонтой холбоотойгоор хойшилсоор ийн оройтож эхэллээ. 

Г.ДАРЬ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж