УИХ-ын дэд даргад Л.Энх-Амгаланг дэвшүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

УИХ-ын дэд даргад Л.Энх-Амгаланг дэвшүүлнэ

”Ханна Монтана” киноны од, дуучин, жүжигчин Майли Сайрус өчигдөр Холливудын “Рузвельт” зочид буудалд болсон оддын “Halloween”-ны баярт оролцохдоо реппэр Ники Минажийн дүрд хувирсан байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаас УИХ-ын дэд даргад Л.Энх-Амгаланг нэр дэвшүүлэхээр болж, шийдвэрээ гаргажээ.

МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын дэд даргад Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Ч.Улаан нарыг өрсөлдүүлэхээр болж, бүлэг рүү оруулсан байна. Санал хураахад хамгийн олон саналыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан авчээ.Л.Энх-Амгалан гишүүний хувьд УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа түшээ юм.  УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын алба давхар хашдаг.УИХ дахь 32-ын “бүлэг”-ээс түүнийг Шадар сайдад нэр дэвшүүлж байсан ч бизнестэй гэсэн шалтгаанаар Ерөнхий сайд танхимдаа авахаас татгалзсан юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж