2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 54,859,117 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.. Үүнээс “Говь’ ХК-ийн /GOV/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 2.67 хувиар өссөн бол ‘Дархан Нэхий” ХК-ийн /NEH/ ханш хамгийн өндөр буюу 7.69 хувиар уналаа.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 111 ширхэг үнэт цаасыг 10.5 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,168.71 нэгж болж 0.07 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,289,130,743,359 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ