Шоу нэвтрүүлгийн хатан хаан Oprah Winfrey өнөөдөр гарах "The Oprah Winfrey Show" нэвтрүүлгээрээ өөрийн нэгэн нууцаа дэлгэнэ хэмээн зарлажээ. Энэхүү нууц нь гэр бүлийн цөөн тооны хүмүүс мэддэг онцгой нууц гэнэ.
Тэрбээр “Та бүхэндээ хүргэх энэхүү мэдээ бол намайг болон миний ойр дотны хүмүүсийг шоконд оруулсан мэдээ юм. Сар гаруйн хугацаанд нууцалсны эцэст та бүхэндээ хүргэхээр шийдлээ. Та бүхэн даваа гаригийн миний нэвтрүүлгээр энэхүү мэдээг сонсоорой” хэмээжээ.
Түүний энэхүү нууцыг юу болох тухай хэвлэлүүдээр олон таамаглаад дэвшүүлээд байна. Зарим нь түүнийг жирэмсэн болсон хэмээж байгаа бол төрсөн эцгээ хэн бэ гэдгийг мэдсэн байх хэмээсэн таамаглал ч гаргаад байна.
Юутай түүний шоконд оруулмаар нууц өнөөдрийн шоугаар ил болох аж.
Н.Наран