Японы цахилгаан холбооны “NTT Docomo” компани энэ сарын 18-нд 2017-2018 оны өвөл, хаврын шинэ бүтээгдэхүүн болон шинэ үйлчилгээгээ танилцуулах өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр тус компани БНХАУ-ын харилцаа холбооны ZTE компанитай хамтран хос дэлгэцтэй, эвхэгддэг Axon M утас гаргаж буйгаа мэдэгдсэн юм.
“NTT Docomo” компанийнхан нийт 13 утас, таблетын шинэ загвараа танилцуулсан бөгөөд ZTE компани хоёр бүтээгдэхүүн болох Axon M, хоёр дахь үеийн MONO-гоо олон нийтэд танилцуулжээ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ