Царайгаа “уншуулан” хоол захиалах технологи нэвтрүүлжээ | News.MN

Царайгаа “уншуулан” хоол захиалах технологи нэвтрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

Царайгаа “уншуулан” хоол захиалах технологи нэвтрүүлжээ

Балетын зааланд төгөлдөр хуурын намуухан ая эгшиглэж, гоолигхон орос бүсгүйчүүд, цэмцгэр залуус бие халаалтын дасгалаа хийж байна.

Ханжоу хотын нэгэн дунд сургуулийн цайны газар технологийн шинэчлэл хийж, зөвхөн царайгаа “уншуулаад” л тэр даруй хоолоо захиалж, төлбөрөө төлдөг үйлчилгээ нэвтрүүлжээ. Тухайн сурагч цайны газрын хоол авдаг цонхонд суурилуулсан төхөөрөмжинд царайгаа таниулсны дараа дэлгэцэн дээр сурагчийн овог нэр, хоолны төрөл, дансны үлдэгдэл гэх мэт холбоотой мэдээллүүд гарна. Мэдээллүүд зөв бол зөвшөөрөх товчийг дарах үед хоолны газрын үйлчлэгч хэдийнэ захиалсан хоолыг нь авчирсан байх аж. Энэ бүхэнд ердөө наймхан секунд зарцуулах юм байна.

Үүний зэрэгцээ сурагчдын өдөр тутмын хоол, шим тэжээл зэрэгт үндэслэсэн мэдээллийг долоо хоног бүр хүүхдүүдийн эцэг, эхэд явуулах гэнэ. Түүнчлэн сургуулийнхан энэ царай танигчийнхаа хурд болон нарийвчлалыг сайжруулахаар бэлтгэж байгаа бөгөөд удахгүй ажилтнуудын ирц бүртгэхэд ашиглах юм байна. 

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-20 203.169.49.10

Манайд халамжийн мөнгө яг очих ёстой эзэндээ хүрсэн эсэх нь эргэлзээтэй байдаг. Харин энэ технологийг ашиглан халамжийн үйлчилгээг өндөр нарийвчлалтай хянах нь ашигтай байх тадтай. Мөн бичил зээл ч гэсэн буруу хүнд очсон гэдэг хэл, ам тасардаггүй. Ядууст зориулсан хоолны талон тараах, тендер нь яг бичсэн эзэнээ таних, гудамжны камераар хулгайчийг таниулах зэрэг маш ажилд хэрэглэх боломжтой санагдаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж