Хохирогч охиныг “Өнөр бүл” төвд аваачжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

Хохирогч охиныг “Өнөр бүл” төвд аваачжээ

Монголбанк гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх санамж бичгийг байгуулсан.

Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн байж болзошгүй таван настай охины шинжилгээний урьдчилсан дүн гарчээ. Шинжилгээний дүнгийн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болоод цагдаа, прокурорын байгууллагаас албан ёсны тайлбар хийхгүй гэсэн юм. Урьдчилсан дүгнэлтээр охины онгон хальс гэмтээгүй нь тогтоогдсон байна. Гэхдээ 28 настай иргэн В нь “Охиныг хүчиндэхийг завдахад уйлсан болохоор хийгээгүй. Тухайн үед согтуу байсан. Гэмшиж байна” гэж мэдүүлжээ. 

Гэмт этгээдийг таван настай охиныг хүчиндээгүй ч гэсэн хүчиндэхийг завдсан гэх зүйл ангиар буруутган хэргийг нь Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж буй юм. Өөрөөр хэлбэл хүчиндэхийг завдсан этгээд гэмт хэргийн сэдэлтэй байсан гэдэг утгаараа  ял шийтгэл, зүйл анги  нь хүчингийн хэрэг үйлдсэнтэй ижил тооцогддог аж. 

Долдугаар сард самарт явахаар гэрээсээ гараад өдийг хүртэл ор сураггүй болсон ээжийг нь иртэл таван настай охиныг хүүхдийн “Өнөр бүл” төвд байлгахаар болжээ. Учир нь  нагац ах, эгч нь охиныг цаашид дэргэдээ аваад асарч явах боломжгүй гэсэн дүгнэлтийг дүүрэг, хороо, цагдаа, хүүхдийн байгууллагын хамтарсан багийнхан гаргасан юм. Харин охины ээжийг үргэлжлүүлэн эрэн сурвалжилсаар байна. 

Хэргийг эргэн сануулбал, аравдугаар сарын 14-ний бямба гариг 20.48 цагт иргэн М-ээс  “…Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд оршин суугч, 28 настай, “В” гэгч нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хамтран амьдрагчийнхаа таван настай охиныг хүчирхийлсэн” гэх гомдол мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн шуурхай шалган эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтэн этгээдийг саатуулсан юм. Улмаар цагдаагийн байгууллага хохирогч Х-г Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхдийн тусламжийн 108 утасны дэргэдэх хариу үйлчилгээний төвд аравдугаар сарын 15-ны  өдрийн 13.50 цагт хүлээлгэн өгчээ. Ингээд Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхдийг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулан, Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны хамтарсан баг нөхцөл байдлын үнэлгээг хийсэн юм. 

Д.УУДАМ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж