Оюутнууд орон байрны хулгайн гэмт хэрэг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

Оюутнууд орон байрны хулгайн гэмт хэрэг илрүүлжээ

“Mongolian National Rear Earth Corp” гэх компани хууль зөрчин газрын ховор элементийн тусгай зөвшөөрөл авчээ.

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1, 2, 3 хэлтсээс Батлан хамгаалахын их сургууль, Хууль сахиулахын их сургууль, Их засаг их сургуулиудтай хамтран “ЭРГҮҮЛ 1000” нэгдсэн арга хэмжээг 2017 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрийн хооронд зохион байгуулж байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд үүрэг гүйцэтгэж байсан хэв журмын ажилтан цагдаагийн дэслэгч О.Болд, олон нийтийн цагдаа Ш.Наранчимэг, ИЗОУИС-ийн оюутан Ц.Номин, Г.Оюундэлгэр, Т.Шежире нар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат Б согтуурсан үедээ Цэргийн хотхоны дугаар тоотод суух Т-ийн гэрийн хаалганы цоожийг хөшиж BSB 32 инчийн зурагт, DVD тоглуулагч зэрэг эд зүйл хулгайлсан үйлдлийг илрүүлэн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж