“Иргэдэд үйлчлэх танхим”-тай боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

“Иргэдэд үйлчлэх танхим”-тай боллоо

Долоохон хоногийн дараа нээлтээ хийх гэж байгаа ХКН-ын ээлжит 18 дугаар их хуралд зориулсан шинэ сайтыг өнөөдрөөс нээж байна.

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс ”Дэлхийн зөн” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр “ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТАНХИМ” шинээр тохижуулан ашиглалтад орууллаа. 

Дээрх танхимыг бий болгосноор гэмт хэргийн хохирогч ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах, эрх ашгийг хамгаалах, мэдүүлэг, байцаалт авах, таниулах ажиллагаа явуулах, иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх тусгайлсан орчин бүрдэж байна. 

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажилласан “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын хамт олонд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс “Талархал” илэрхийллээ.

Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж