Ш.Одончимэгийг ажилтных нь хамтаар хорьжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

Ш.Одончимэгийг ажилтных нь хамтаар хорьжээ

ОХУ-д хүүхдүүдийг интернэтийн садар самуун, гэмт хэрэг, аллага хүчирхийлэл сурталчилсан элдэв контентоос хамгаалах зорилгтотой хууль хэрэгжүүлж эхэлжээ.

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.ОДОНЧИМЭГ

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар /ННҮГ/-ын дарга Ш.Одончимэгийг ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргалын хамтаар цагдан хорьжээ. Тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж төсвийн мөнгөнөөс шамшигдуулсан гэж буруутгаж буй юм. Тодруулбал, Д.Энхжаргал тэргүүтэй албан тушаалтнууд өөрсдийн хамаарал бүхий есөн компанийн нэрээр бараа материал нийлүүлсний төлбөр гэх мэтээр хуурамч баримт бүрдүүлж, 2013 оноос хойш нийт 1.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй ажээ. Үүнээс гадна үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, ажилчдынхаа нэр дээр орон сууц, граж, оффис худалдан авсан, байгууллагадаа ажилладаггүй хүний нэрээр цалин авсан, нярвуудын хувийн дансаар 500 сая гаруй төгрөгийн урамшуулал шилжүүлэн өөрсдөө завшсан хэрэгт нэр холбогдсон байна. 

Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын байцаагч нар аравдугаар сарын 18-ны өдөр “Хангарьд” ордны наймдугаар давхарт байрлах ННҮГ-ын газарт буюу дарга Ш.Одончимэгийн албан өрөө болон санхүүгийн өрөөнд нь прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хураан авчээ. Мөн бусад шаардлагатай нотлох баримтууд болон санхүүгийн бичиг баримтыг нь битүүмжилжээ. Ингээд Д.Энхжаргал нарын дөрвөн хүнийг баривчлан авч явсныг эх сурвалж мэдээлэв. Одоогоор нэр бүхий хоёр хүн нь гадуур мэдүүлэг өгч буй юм байна. 

ННҮГ нь нийслэлийн засаг захиргааны удирдах байгууллагууд, хэрэгжүүлэгч агентлагуудад үзүүлэх цэвэрлэгээ үйлчилгээ, засвар, арчлалт, байрнуудын инженерийн шугам сүлжээ /цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, лифт/-ний өдөр тутмын ажиллагааг хариуцдаг чиг үүрэгтэй газар юм. 

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж