Уильям, Кэйт нар гурван хүүхэдтэй болно

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

Уильям, Кэйт нар гурван хүүхэдтэй болно

Их Британийн залуу дуучин, загвар өмсөгч Шер Ллойд олны өмнө ихэвчлэн дур булаам хувцаслаж, биеэ ихэмсэг авч явдаг нэгэн билээ.

Их Британийн угсаа залгамжлах хунтайж Уильям,  Кэйт Миддлтон нар удахгүй гурван хүүхэдтэй болох гэнэ. Кэйт Миддлтон дөрөвдүгээр сард амаржина гэж Кэнсингтон ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Хатан хааны гэр бүлд мэндлэх шинэ хүн угсаа залгамжлах тав дахь хүн болж, хунтайж Харриг зургадугаар байр руу ухраах ажээ.

Кэйт Миддлтон хатан хааны гэр бүлийнхний төлөвлөгөөт арга хэмжээнүүдэд оролцох аргагүй болсон учраас хөл хүнд болсон тухайгаа есдүгээр сард олон нийтэд мэдээлсэн юм. Хунтайж Уильям, Кэйт Миддлтон нар хоёр хүүхдийнхээ хүйсийг нууцалсан шигээ энэ удаа ч мөн хэлээгүй байна.  Бяцхан хунтайж Жорж дөрөвтэй бол гүнж Шарлотт тавдугаар сард хоёр ой хүрэх гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж