6-60 насны нугараачид нэг тайзнаа

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

6-60 насны нугараачид нэг тайзнаа

Гандболын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш Яармагийн дэнж дэх “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхлэх гэж байна.

Монголд анх удаа 90 уран нугараач нэг тайзнаа нэгдэх гэнэ. Учир нь дэлхийн тавцанд уран нугаралтын гайхамшгаар таниулсан Гавьяат жүжигчин, уран нугараач Л.Энхцэцэгийн уран бүтээлийн 45 жилийн ойн баяраар 6-60 насны уран нугараачид цуглаж, уран нугаралтын гайхамшгийг үзүүлэх нь ээ.

Уран нугаралтын тоглолтод АНУ-аас Нарны циркийн багш, уран нугараач Ж.Эрдэнэчимэг, Б.Сэрчмаа нар ирэх юм байна. Тоглолтод Япон улсын циркийн жүжигчид урилгаар оролцох юм байна.

Тоглолтын тасалбар 60 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд ирэх сарын 5-ны  өдрийн 17:30 цагт “Corporate convention center”-т болно. Дэлхийн хаанаас ч бус зөвхөн Монголд 40, 55, 60 насны эмэгтэй уран нугараачид уран нугаралтын гайхамшигт үзүүлбэрийг үзэх боломжтой юм.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж