Төрийн ордон өнөөдөр хөл ихтэй өнжиж байна. Засгийн газрын анхны хуралдаан өргөтгөсөн хэлбэрээр болж байгаа нь зочдын хөлийг нэмэв бололтой. Тус хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гадна дэд сайдууд, мөн яам, агентлагийн дарга, нийслэлийн удирдлагууд гээд 150 гаруй хүн оролцож байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор Саарал ордны гадаа гол төлөв “Land Cruiser-200”, “Lexys-570” машинуудыг сойжээ.
Г.ХОРОЛ