Монголын үндэсний брэндийн зөвлөлийн ажлын алба болон Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв, Монголын хүний нөөцийн хөгжлийн үндэсний зөвлөл хоорондын хамтын ажиллагааны хамтарсан гэрээг өнөөдөр /2017.10.20/ үзэглэлээ. Монголын үндэсний брэндийн зөвлөл нь Монгол Улсыг олон улсад төлөөлөх “брэнд”-ийг тодруулахаар ажиллаж байгаа юм. Үндэсний брэндийн зөвлөл 2017 оны тавдугаар сард байгуулагдсан бөгөөд үүнээс хойш дэлхийн 30 гаруй оронд салбартай гүрэн дамнасан корпорацитай хамтарч ажиллаж байна.
Талууд Монгол Улсын үнэлэмж байр суурь, Монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, Монгол Улсыг дэлхийд таниулах бүтээгдэхүүн үйлчилгээг тодруулах, сурталчлах, зөвлөмж гаргах, төрөөс баримтлах бодлогод салбарын санал боловсруулж оруулах чиглэлээр хамтран ажиллах, хүний нөөцийн хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулж батлуулахад хамтран ажиллахаар тохиролцлоо.
Э.Бурам