Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан сунжирч байгаагаас УИХ дахь МАН-ын бүлэг 14.00 цагт товлосон хуралдаанаа 30 минутаар хойшлууллаа.
Тус хуралдаанаар цаг үеийн асуудал хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна. Үүн дотор УИХ-ын дэд дарга, мөн зарим байнгын хорооны даргыг сонгох асуудал багтаж буй ажээ.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон тул УИХ-аас өчигдөр чөлөөлсөн.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд Батлан хамгаалахын сайдаар томилогдсон тул мөн тус байнгын хорооны даргыг шинээр сонгох асуудал багтаж буй.
Г.ДАРЬ