ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо | News.MN

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

Шинэ Засгийн газар

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо

1949 оны 11-р сарын 7-нд хуучнаар октябрын баярын өдөр анхны галт тэрэгний цуваа Улаанбаатар хотноо хүлээн авчээ.

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд П.Батзориг өнөөдөр/2017.10.20/ ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэнгээс тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.

Тамга хүлээлцэх үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн талаар товч танилцуулгыг хийлээ. Мөн ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэнгийн өнгөрсөн нэг жил хоёр сарын хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл хийж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэн ”Өнгөрсөн нэг жил хоёр сарын хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлийн хүрээнд олон ажлыг хийж хэрэгжүүлж эхнээсээ үр дүнгээ өгч эхэлсэн. Энэ Засгийн газрын түвшинд хамгийн сайн ажилласан хамт олон, яамаар шалгарсан” гэдгийг онцлоод цаашдын ажилд өндөр амжилт хүсэв.

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “П.Сэргэлэн сайдынхаа цаашдын ажилд өндөр амжилт хүсэн ерөөе. Богинохон хугацаанд ажилласан боловч маш олон ажлыг энэ салбарт хийж, бүтээсэн. Таны хийж бүтээсэн, хийж буй сайн ажлуудыг үргэлжлүүлэн сайн хийх болно” гэдгийг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: ХХААХҮЯ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-20 182.160.1.129

Сэргэлэнд долгинож байсан багийн хүмүүс л Батзориг сайдыг муулаад байна. Батзориг гадаадад техникийн дээд боловсрол эзэмшсэн хүн өмнөх сайдаас мэдээж огт дутахгүй. Шинэ сайдын гол хийх ажил бол яаманд байгаа бялдуучын болон өнгөний бүлэглэлийг л олж тогтоох, таних, бүлэглэлийг устгах явдал мөн. Хэрэв бүлэглэлийг хадгалаад байвал таны ажил огт явахгүй, нэг алхам ч урагшлахгүй.

х ажил нь шинэ сайдын эхний хийх ажил мөн.

Avatar

Зочин 2017-10-20 66.181.183.12

Сэргэлэнгийн хэмжээнд ажиллахад ч хэцүү дээ

Avatar

Зочин 2017-10-20 202.21.106.130

Шинэ Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан дээр шинээр сайдад томилогдсон Батзориг сайд нь уу сэтгүүлч нь үү монголын хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангахад 1,4 тонн өвс бэлтгэдэг байсан гэж буржээ. Портер машинд хөнгөдөх ачаа биш үү. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид малчид тариаланчдыг арай л доош нь хийчихэж дээ. Бас монголын мал өвс идэлгүй онд ордог сайн ч малтай юм уу бүү мэд. Гэхдээ энэ жил ган ачигтай бас эдийн засгийн уналттай байхад 850 тн -ыг бэлтгэсэн гэхээр өмнөх 1,4 тонныг өчнөө давуулаад хангачихсан бэлтгэчихсэн бололтой тэгээд бас төдий хэмжээний өвс тэжээлийг гаднаас авна гэсэн байх юм. Ган зуд ярьж айлгаж байгаад ХАА-н нөөц фондоор дамжуулан нилээн мөнгө цохих замаа засаад байгаа юм биш биз.Мэдээ мэдээллээ зөв өгөхгүй бол хачирхаж гайхах юм ч их л гаргах нь хардаж сэрдэх асуудал ч хөвөрч өгнө байх даа. Мэдээллийн ард зөв буруугийн хариуцлага гэж бас баймаар юмаа хамаагүй байдаг юм болов уу. Бичиж байгаа бичүүлж байгаа 2-ын аль нь хариуцах юм бэ?

Avatar

зочин 2017-10-20 66.181.183.162

энэ нэг хадагийг одоо болимоор юм, шашны зан үйлдээ л хэрэглэнэ биз

Avatar

Зочин 2017-10-20 150.129.143.191

БАНХУУЗ

Avatar

12222 2017-10-20 202.21.111.42

Зөв одоо л монгол банхар өсөж олширно доо. Сайхан шүү.

Avatar

Зочин 2017-10-20 202.131.233.251

Одоо яамныхаа урд талд нэг сайхан том банхарын хөшөө барьчихвал төл малын хорогдол буурах байх даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж