В.Путин цалингаа дахин бууруулав

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

В.Путин цалингаа дахин бууруулав

Нутгийн баруун хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр цас орно.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин анх 2015 онд тушаал гаргаж, ерөнхийлөгч, ерөнхий сайд, сайд нар болон засгийн газрын бусад өндөр, дээд албан тушаалтнуудын цалинг 10 хувиар бууруулах шийдвэр гаргасан юм. Үргэлжлүүлэн 2016, 2017 онд ч мөрдөгдсөн шийдвэр 2018 онд дахин үйлчилнэ гэж Кремль мэдэгдсэн байна. 

Хувь хэмжээний хувьд 10 хувь хэвээр бөгөөд хамрах хүрээ өргөжсөнөөр засгийн газрын илүү олон албан тушаалтны цалинг бууруулах аж. 

Албан ёсны тоон мэдээллээр ОХУ-ын төрийн тэргүүн 2016 онд 8.8 сая рубль буюу 150 мянга гаруй ам.долларын цалин авчээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж