“Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аянд нэгдэв

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

“Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аянд нэгдэв

Өнгөрсөн баасан гаригт The New York Times сонин Хятадын ерөнхий сайд Вэнь Зябао тэрбумын хөрөнгөтэй гэж мэдээлсэн.

Нийслэлийн хүн амын 35.4 хувийг залуучууд эзэлдэг бөгөөд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас Эерэг амьдарцгаая уриатай “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аяныг өрнүүлж байна. Өнөөдөр “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал”-ыг сурталчлан таниулах үйл ажиллагааг Багануур дүүргийн ЗДТГ-ын байранд “Эрдэнэ 5 баг” төрийн бус байгууллагатай хамтран 200 гаруй залуучуудын оролцоотойгоор зохион байгууллаа. Тус аяны урианд нэгдсэн залуучууд маань зөв арван дадлыг өөртөө хэвшүүлж, бусдад үлгэрлэн түгээхээр болж байгаа юм.

Зөв 10 дадлын тухайд, Олон нийтийн газар биеэ зөв авч явдаг иргэн, Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог иргэн, Бусдыг хүндэлдэг, талархлаа илэрхийлдэг иргэн, Ёс заншлаа дээдэлдэг, зөвөөр хэрэгжүүлдэг иргэн, Нийгмийн хэм хэмжээ, соёлд суралцсан иргэн, Санаачилгатай, оролцоотой иргэн, Эрүүл мэнд, эрүүл амьдралын хэвшилд анхаардаг хэрэгжүүлдэг иргэн, Бусдын төлөө сэтгэл гаргадаг иргэн, Ногоон орчин бүтээдэг иргэн, Цаг баримталдаг иргэн байх зорилтуудыг тусгаад байна.

Энэ аяны хүрээнд зохион байгуулах цуврал сургалтад нийслэлийн бүх дүүргийн иргэд, оюутан залуусыг өргөн хүрээтэй хамруулна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж