У.Хүрэлсүхийн баг үүр цайтал ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн баг үүр цайтал ажиллажээ

Орон нутгийн удирдлагуудтай хийх цахим хурал 11:30 цагаас Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд эхэлнэ.

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд сайд нараас гадна яам, агентлаг, нийслэлийн удирдлага зэрэг нийт 150 гаруй албан тушаалтан оролцож байна.

УИХ урьд шөнө 00.20 цаг өнгөрч байхад хуралдаанаа дуусгасан бол үргэлжлүүлээд Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нартайгаа 01.00 цагаас 04.00 цаг хүртэл хуралдаж, өргөтгөсөн хуралдааны бэлтгэл хангажээ.

Өргөтгөсөн хуралдаан өнөөдөр товлосон цагтаа буюу 12.00 цагт эхэлсэн. Ингэхдээ 11.40 цаг гэхэд “А” танхимын үүдэнд өргөтгөсөн хуралдаанд дуудагдсан яам, агентлагийн дарга нар овоорсон байсан нь содон үзэгдэл байлаа. Өргөтгөсөн хуралдаан үргэлжилж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар салбарынхаа хэмжээнд тулгамдаж буй асуудлын тухай хэллээ. Он дуусахад хоёр сар дутуу байгаа ч улсын хэмжээнд 3 их наяд гаруй төгрөгийн санхүүжилт хийгдээгүй хүлээгдэж байгаа тул гүйцэтгэлийг түргэн шуурхай гаргах арга хэмжээ авахаа мэдэгдэв.

Мөн ирэх онд 660 гаруй сая ам долларын бондын төлбөр хийх асуудал тулгамдсан асуудал болж байна гэсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж