Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар үүрэгт ажилдаа оров | News.MN

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар үүрэгт ажилдаа оров

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

Шинэ Засгийн газар

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар үүрэгт ажилдаа оров

Саудын Арабын Айн Бадр гэх нэгэн тосгонд дурлалт хосуудын хуримын ёслолын үеэр өндөр хүчдэлийн шон унаснаас гал гарч, олон хүн нас барсан эмгэнэлт явдал болжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Гадаад харилцааны сайдаар томилогдсон Д.Цогтбаатар Гадаад харилцааны өмнөх сайд Ц.Мөнх-Оргилоос 10 дугаар сарын 20-ны өдөр тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо.

Ажил хүлээлцэхэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албаны хүмүүс, яамны газрын захирлууд байлцаж, шинэ сайд Д.Цогтбаатарт ажлын амжилт хүсэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр 1988 онд Нийслэлийн 14 дүгээр дунд сургуулийг дүүргэж, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг улс төр судлалаар магистр, Австралийн Үндэсний их сургуулийн Хуулийн сургуулийг олон улсын эрх зүйгээр магистр зэрэгтэйгээр тус тус дүүргэсэн. Англи, орос, кхмер, тай хэлтэй.

Д.Цогтбаатар нь 1994 онд ажил хөдөлмөрийн гараагаа Гадаад харилцааны яамнаас эхэлж, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр нарын Гадаад бодлогын зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын зөвлөх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайд зэрэг төрийн хариуцлагатай өндөр албан тушаалыг хашиж ирсэн мэргэжлийн дипломатч бөгөөд 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож ажиллаж байна.

Эх сурвалж: ГХЯ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-20 66.181.183.12

Мөнх-Оргил шиг ажиллана шүү

Avatar

зочин 2017-10-20 117.102.187.40

луугар ч гэх шиг. өөрийгөө яах гэж доош хийнэ вэ. тэнэг

Avatar

зочин 2017-10-20 117.102.187.40

газрын дарга нараа жаахан солихгүй бол явахгүй шүү

Avatar

Зочин 2017-10-20 182.160.36.72

Сахлаа авчихвал эхлээд

Avatar

Зочин 2017-10-20 202.9.43.67

гадаад харилцааны 2 ТОМ ЛУУГАР ЛУУ ХҮРЖИГНЭЖ БАИХАД ХУРУУН ЧИНЭЭ МОГОИ ЯАЛТАИ баяр хүргэе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж