Нөөцлөх өвсний тал хувийг л бэлтгэжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

Нөөцлөх өвсний тал хувийг л бэлтгэжээ

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ж.Оюунгэрэл өнөөдөр “Монгол кино” нэгдэлд ажиллалаа.

Эрүүл мэндийн салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангахад 8 тэрбум төгрөг шаардлагатай гэж салбарын сайд нь мэдээллээ.

Ханиад томуу дэгдсэн үед хүний нөөцийн асуудал тавигддаг. Үүнд оюутан дайчлан ажиллах зэргээр зохион байгуулалт хийх аж.

Улаанбаатар хотын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд 902 тонн бодис, 1500 тонн давж нэмж нөөцлөхөөр ажиллаж байна гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч Б.Батбаясгалан хэллээ.

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сургууль, цэцэрлэгүүдийг дулаанаар хангаж байсан уурын зуухуудыг татан буулгаж, төвийн дулааны шугамд холбож эхэлсэн. Нийт 43 халаалтын зуух зогсоно. Жилдээ 55.9 мянган тонн түүхий нүүрс хэрэглэхгүй болж байгаа аж. Ингэснээр агаарт хаягддаг мазот, нүүрс хүчлийн хийн хэмжээ буурах аж.

Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ. Урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 65.9 сая толгой мал өвөлжиж, хаваржих төлөв байна.

Өнгөрсөн зун 154 сум гандуу, 90 гаруй сум гантай байснаас өвс тэжээл бэлтгэхэд хүндрэл үүссэн, малын усан хангамж дутагдсан, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг хүндрэлтэй нөхцөл үүсчээ.

Өвсний аюулгүйн нөөцөд 30.8 мянган тонн өвс бэлтгэх ёстой ч 12.4 мянган тонн бэлтгэгджээ.

Өвс тэжээл бэлтгэхэд хүндрэлтэй нөхцөл үүссэн байхад Сүхбаатар зэрэг аймгаар өмнөх жил бэлтгэсэн өвсийг өнжмөл өвс нэрээр Хятад улс руу гаргаж байгааг таслан зогсоох арга хэмжээ авах болно гэлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж